Энэ жилийн II ээлжээр цэргийн албанд татагдсан 1000 цэргийн тангараг ёслолын ажиллагаа өнөөдөр болно.Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын cайд Энхбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, тангараг өргөж буй алба хаагчдын ар гэрийнхэн оролцлоо. Арга хэмжээ өнөөдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд болж байна.
Эх орныхоо төлөө тангараг өргөж байгаа эр цэргүүдийн ар гэрийнхэн хүүгээ харах гэсэн аав ээжүүд нэгэн жигд эгнэн зогссон цэргүүдээс олж чадахгүй энэ тэр биш байна гэж ярилцана. Эгнүүлж тавьсан эрээн бор хувцастайгаа эгнэн зогссон эр цэргүүд маань сүр жавхлантай өнгөлөг харагдаж байна. Бид ийм л эр цэрэгүүдээр эх орноо мануулж байгаа гэж бодохоор бахархмаар байлаа.







Сэтгэгдэл байхгүй байна