Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан, иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэдийн цахим үнэмлэхийг сонгуулийн өмнө хэвлэж, иргэдэд олгож дууссан билээ. Харин үлдсэн иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 11-нээс эхэлж хэвлэхээр болжээ. Сонгуулийн санал хураахтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд иргэдийн шилжих хөдөлгөөн 2 сар гаруй хугацаанд зогсоод байсан бол энэ сарын 10 хүртэл үргэлжилэх аж. Тиймээс шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэд долдугаар сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг тус газраас мэдэгдлээ. Дээрх хугацаанд нийслэл, аймгийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нар өдөр бүр ажиллах тул энэ хугацаанд иргэд харьяа оршин суух газартаа хандаж шилжилт хөдөлгөөнөө хийлгэх, хувийн мэдээлэл нь алдаатай тохиолдолд амжиж залруулах боломжтой юм байна. Мөн иргэн бүрийн цахим үнэмлэхийг үнэгүй иргэн бүрт олгож байгаа бол дахиж үрэгдүүлж, гээсэн тохиолдолд иргэд үнэмлэхээ мөнгө төлж авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар санууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна