Хувийн нууц

Өнгөрсөн баасан гарагт дуучин Адель хөл хүнд гэдгээ албан ёсоор зарлалаа. Албан ёсоор гэдгийн учир нь Аделийг жирэмсэн гэх мэдээлэл өмнө нь амнаас ам дамжин яригдаж байна. Дэлхийн хамгийн өндөр хөлстэй дуучин бүсгүйн анхны хүүхдийн эцэг нь найз залуу Саймон Конеки аж. Адель өөрийн цахим хуудсандаа “Саймон бид хоёр анхны хүүхдээ хүлээж байгаа гэдгээ зарлаж байгаадаа баяртай байна” гэж бичжээ. Өдгөө 23хан настай гялалзаж байгаа од, Адель, цааш нь үргэлжлүүлэхдээ “Үнэнч сонсогч чамайг энэ сайхан мэдээг миний амнаас сонсоосой гэж хүслээ. Мэдээж бид хоёр маш их баяртай байна. Гэхдээ энэ нандин цаг мөчид бидний хувийн нууц, хувийн амьдралыг хүндэтгэхийг хүсч байна” гэж бичжээ.  Хүүхдийн эцгийн тухайд өнгөрсөн нэгдүгээр сараас анх Адельтай хамт олны өмнө гарсан 36 настай. Конеки хоёрдугаар сард Аделийг Грэммийн шагнал авахад дэргэд нь байж, хамгийн түрүүнд баяр хүргэж байсан. Саймон Конеки хүмүүнлэгийн чиглэлийн ажил эрхэлдэг, 5 настай охинтой хүн юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025