Хэрэв А.Ганчимэг 10-аадхан настайдаа Циркийн үүдэнд зогтусаад буцаагүй бол, хэрвээ телевизийн урлагт дурлаад тэндээ шингэчихсэн бол бид “Хэцүү анги” киноны Сүнжид багшийн бага охиныг, “Цэцэг”, “Анхны болзоо” хэмээх сэтгэл хөдөлгөм богино хэмжээний кинонуудыг өөр бүсгүйгээр төсөөлөх байжээ. Хүнийг хүнд нь нээнэ гэдэг сэтгүүлч хүний хамгийн чухал ажлын нэг гэж Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Хулан саяхны нэг өдөр надад хэлж билээ. Үзэгчид бид урлагийн хүмүүсийг тэр дундаа жүжигчдийг бүтээсэн дүрээр нь хүлээж аваад, яг тэр, хийсвэр хэвээр нь хандаж, харьцаад бидэнтэй адил хүн гэдгийг нь мартаад байх шиг надад санагддаг. УДЭТ-ийн жүжигчин А.Ганчимэгтэй уулзахаар олон хоногийн өмнө тохирсон ч гэнэт л уулзах болж, баасан гарагийн үдээс хойш ярилцлага авч чадсан юм. Та энэ ярилцлагын дэлгэрэнгүйг даваа гарагт “Ярилцлага” булангаас уншаарай. Тун удахгүй
Хэрэв А.Ганчимэг 10-аадхан настайдаа Циркийн үүдэнд зогтусаад буцаагүй бол, хэрвээ телевизийн урлагт дурлаад тэндээ шингэчихсэн бол бид “Хэцүү анги” киноны Сүнжид багшийн бага охиныг, “Цэцэг”, “Анхны болзоо” хэмээх сэтгэл хөдөлгөм богино хэмжээний кинонуудыг өөр бүсгүйгээр төсөөлөх байжээ. Хүнийг хүнд нь нээнэ гэдэг сэтгүүлч хүний хамгийн чухал ажлын нэг гэж Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Хулан саяхны нэг өдөр надад хэлж билээ. Үзэгчид бид урлагийн хүмүүсийг тэр дундаа жүжигчдийг бүтээсэн дүрээр нь хүлээж аваад, яг тэр, хийсвэр хэвээр нь хандаж, харьцаад бидэнтэй адил хүн гэдгийг нь мартаад байх шиг надад санагддаг. УДЭТ-ийн жүжигчин А.Ганчимэгтэй уулзахаар олон хоногийн өмнө тохирсон ч гэнэт л уулзах болж, баасан гарагийн үдээс хойш ярилцлага авч чадсан юм. Та энэ ярилцлагын дэлгэрэнгүйг даваа гарагт “Ярилцлага” булангаас уншаарай.
Сэтгэгдэл байхгүй байна