Монголд жинхэнэ шоу бизнес гэж байна уу? Од гэж хэн юм? Урлаг соёлынхны үзүүлээд, хийгээд байгаа зүйл нь үнэндээ жинхэнэ тоглолт мөн юм уу? Бид дэлхийн шоу бизнесийн яг хаана нь явна вэ?Та яг үүнтэй адил асуулт байгаа бол барагцаа ав гэсэн үүднээс би дуучин Кэти Перри аялан тоглолтынхоо нэг өдрийн дараа найзтайгаа утсаар ярьсан бичлэгийг орчуулан хүргэж байна. Эндээс та өөрийн дүгнэлтээ хийж, бусадтай хуваалцах биз ээ.
Кэти Перри хир том од вэ? Хүссэн дуугаа хаанаас ч үнэгүй татаж аваад сонсчихдог болсон өнөө цагт 2008 онд гаргасан анхны цомог “One of the Boys” , “Katy Hudson” нь таван сая хувь борлогдсон байна. Тавын тооны араас 000000 буюу зургаан ширхэг тэг. Албан ёсны хоёрдахь цомог Teenage Dream нь мөн л өмнөх амжилтаа давтсан. Дижитал хэлбэрээр тус цомгийн дуунуудыг 28 сая хүн татсан байдаг.
Кэти энэ чи мөн үү?
Бараг л ... /инээв/ Юу байна даа? Чи оффисдоо галзуурмаар их ажилтай сууж байна уу?
Үгүй ээ, энэ долоо хоногт нэвтрүүлэг хийхгүй. Гэртээ байж байна. Чамаар юу байна даа? Л.А-д байна уу?
Тийм ээ, хоёр цагийн өмнө Филиппинээс ирлээ. Яг өвдөг бохирч унах нь ээ. Ямар нэг сэргээх юм хэрэгтэй л байна.
Чи нөгөө богино өмдтэйгөө дуулж, бүжиглээд байв уу?
Тийм ээ, нэг хагасын хугацаанд 15 хувцас сольж өмслөө. 12 ч билүү. Би аягүй ядарч байна аа. Индонезид, Манилад бас хийсэн. Миний аялан тоглолтын сүүлийн хоёр тоглолт байсан юм аа. Нийтдээ 125 удаа тоглолт хийчихвүү яав. Маш их ядарч байна аа. Өчигдөр хэд хэдэн шалтгаанаас болоод тийм ч сайхан байсангүй. Урьд нь хэзээ ам зөрж байгаагүй найзтайгаа сүрхий муудалцсан. Бас яг тайзан дээр гарахын өмнө тэсрэх бөмбөгөөр намайг заналхийлсэн. Тэсрэх бодис үнэрлэж олдог нохойнуудыг мэднэ дээ. Хаа сайгүй тийм нохой байсан. Гэтэл хоёр нохой яг хувцас солих өрөөний ойролцоо байсан үүргэвч рүү хуцаад, цагдаа нар намайг бүр хуягласан машинд суулгасан. Гэтэл юу байсан гээч, тэр өрөөнд тахиа орчихсон байж. /хоёул инээлдэв./
Шоолж инээгээгүй юм шүү. Гэхдээ тахиа байсан нь аз шүү.
Ойлгож байна аа. Үүргэвчин дотор тахиа байна гэж яагаад ч бодоогүй. Гэхдээ Филиппин шүү дээ. Миний бодлоор тэр нохойнууд өлссөн байсан байх аа.
Яаж яваад тэр үүргэвч чиний өрөөний хажууд очдог байна аа. Хэн нэг нь захаас тахиа худалдаж аваад цүнхэндээ хийж явж байгаад ядраад орхисон гэж үү?Мэдэхгүй л дээ. Магадгүй нэг хүний оройны хоол байсан байх аа. Үгүй ч байж магадгүй. Чамаар юу байна даа?
Миний толгойноос үүргэвчтэй тахиа ерөөсөө салахгүй л байна.
Одоо тэд нар тэсэрдэг тахиа гэж ярьдаг болсон.
Нийтлэлээ ингээд гарчиглаж болох л юм. Би сайн. Нью-Йоркод хүйтэн, цастай байна. Заримдаа бороо ороод, ёстой хэцүү цаг агаартай шүү. Гэхдээ би ийм цаг агаарт дуртай л даа. Тэгээд би маш баяртай байна. Би наранд нэг их дуртай хүн биш.
Тийм гэж үү? Би л хувьдаа их нарсаг хүн. Ийм болохоор л хоёулаа бие биедээ таалагддаг байх. Санаснаас “Алтан бөмбөрцөг” дээр чи ёстой хөөрхөн байсан.
Би анх удаагаа оролцсон болохоор жаахан сандарсан шүү.
Санта Барбарад эвангелийн урсгалын маш хатуу итгэл үнэмшилтэй эцэг эхийн гурван хүүхдийн дундах болж төрсөн Кэтиг эцэг эх нь МТВ, Мадонна зэрэг сүмийн боловсролыг эсэргүүцсэн соёлоос хол хөндий өсгөжээ. Гэсэн ч өөрөөс нь нуусан энэ бүх зүйлийг Кэти олж мэдэн, хөгжимд дурлаж, дуулж эхэлжээ. 15 настайдаа ээжтэйгээ хамт Нашвиллед очиж, Христийн шашинтнуудад зориулж цомог бичүүлж, гаргасан нь амжилтынх нь эхлэл байсан юм.
Өдгөө 27 настай Кэти Перри зүүн өмнөд азид хийсэн аялан тоглолтоо дуусгаад Лос-Анжелос хот дахь гэртээ ирэн, усанд орсныхоо дараа Bridesmaids киноны жүжигчин, Оскарын шилдэг дэлгэцийн зохиолчид нэр дэвшсэн Кристен Вийгтэй утсаар ярьсан байна.

Сэтгэгдэл байхгүй байна