Өмнө нь намайг ийм байхыг хэн ч хараагүй. Селена Гомез таны харж байгаа зургийг авахуулсныхаа дараа ингэж хэлжээ.Би огт инээмсэглээгүй. Энэ миний хувьд шинэ зүйл”. 7 настайгаасаа хойш жүжигчнээр ажилласан Гомез инээхдээ хонхойдог бумбагар хацар, өхөөрдөм, сэтгэл татам төрхөөрөө олонд танигдсан билээ. Тэрээр Дисней сувгийн хит цуврал “Чичирдэг ордны шидэтнүүд”-ээс эхлээд өнгөрсөн онд нээлтээ хийсэн романтик, инээдмийн Monte Carl-д тоглож, нүдний өмнө өсч томорсон. Дуу хөгжмийн тухайд Гомез дэнс-поп “Selena Gomez & The Scene” хамтлагаараа танигдсан.
Дээр нь 19 настай залуу бүсгүйн хайр дурлал нэр хүндэд нь улам түлхэц болж байгаа. Хамгийн сүүлд Жастин Биебер зөвхөн найз охинтойгоо “Титаник” киног үзэхийн тулд Лос-Анжелос хотын “Стаплес Төв”-ийн заалыг түрээсэлж авсан гэж яригдаж байгаа. Одоо 19 настай Гомез “Шидтэнүүд” киноныхоо сүүлийн ангийн зургийг дуусгасныхаа дараа хүүхдийн гэх тодотголтой уран бүтээлээс татгалзах ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна