Урьдчилсан байдлаар...

Монголчууд сонгуулийн холимог системээр саналаа өгч, УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 нэр дэвшигчийг сонгон, улс төрийн 11 нам, хоёр эвслээс итгэл даах эрхмүүдээ тодрууллаа. Нийслэлийн зургаан тойрогт сонгогчдын ирц 63,24 хувьтай, хөдөө орон нутагт 66,8 хувь буюу улсын хэмжээнд сонгогчдын 65,24 хувь нь сонгуульд оролцсон байна. Хэдийгээр СЕХ-ноос албан ёсны дүнг гаргаж ялагчдыг зарлаагүй ч намууд өөр өөрсдийн ажиглагчдын мэдээллээр урьдчилсан дүнг гаргаад байна. Тэдний хэлж буйгаар бол АН-ынхан нийслэлд тасархай илүүрхэж гарсан гэх. Тухайлбал: Баянгол дүүрэгт С.Эрдэнэ, С.Одонтуяа, Баянзүрх дүүрэгт Ж.Батзандан, Г.Ганхуяг, Сонгинохайрханд Л.Эрдэнэчимэг, Л.Эрхэмбаяр, Сүхбаатар дүүрэгт Лу.Гантөмөр, Р.Амаржаргал, Хан-Уулд Лу.Болд, Ц.Оюунгэрэл, Чингэлтэй дүүрэгт Г.Баярсайхан ялалт байгуулсан аж. Харин МАН-ын нэр дэвшигчдээс Баянзүрхэд Б.Батзориг , Чингэлтэйд Д.Зоригт, Сонгинохайрханд Д.Сумъяабазар гурав Их хуралд суух мандатаа авсан гэнэ. Харин МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт тасархай өнгөлж, Чингэлтэйд харин Г.Уянга магадлалтай байгаа. Харин хөдөө орон нутгийн тойргуудын ерөнхий төлөв гараад байгаа ч намуудын мэдээллээр зарим тойргууд хоорондоо зөрчилтэй байгаа юм.  Ямартаа ч одоогийн байдлаар гараад буй орон нутгийн мэдээллийг хүргэе. Арханхангайд Н.Батбаяр (АН), Баян-Өлгийд Х.Жекей, А.Телейхан хоёулаа МАН, Баянхонгорт Х.Баттулга, Д.Ганбат мөн АН-ынх, Булганд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Говь-Алтайд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Дорноговь, Говьсүмбэр аймагт эрхэм гишүүн Я.Батсуурь, Дорнодод МАК-ын Н.Нямтайширын Номтойбаяр, “Дорнод гурил”-ын захирал, бие даагч Х.Болорчулуун, Дундговьд “Мон-Уран”-ы Б.Наранхүү, Дархан-Уулд үйлдвэрчний С.Ганбаатар, эрхэм гишүүн Ж.Сүхбаатар нар сонгогчдын олонхийн санал авчээ. Мөн Завханд Засаг дарга Я.Санжмятав, НАМЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол, Өвөрхангайд МАН-аасС.Чинзориг, Н.Төмөрхүү гэсэн бол АН-аас УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэмээн зарлалаа. Өмнөговьд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ,  Сүхбаатарт “Бодь”-ийн Н.Зоригт, Сэлэнгэд Сангийн сайд асан С.Баярцогт, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төв аймагт шадар сайд М.Энхболд, эрхэм гишүүн Су.Батболд, Увсад эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ховдод УИХ-ын гишүүн С.Бямбацогт, бие даагч Ш.Адьшаа, Хэнтийд аварга Б.Бат-Эрдэнэ, гишүүн Н.Ганбямба, Хөвсгөлд MCS-ийн Л.Энх-Амгалан, бие даагч Ц.Даваасүрэн, Орхон аймагт Отгонбилэгийн Содбилэг, эрхэм гишүүн Д.Дамба-Очир нар магнайлжээ. Гэхдээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр БНН-ын дарга Б.Жаргалсайхан, ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл нарын хүмүүс сонгууль будлиантсан, санал тоолох машинд итгэхгүй байгаа талаар ярьж бүр дахин гараар тоолох шаардлагатай хэмээн мэдээллэж байгаа.  




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • uridchilsan geltguu ardchilsan nam yvtsiishdee anhnaasaa l oilgomjtoi bsandag
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • ardchilsan nam ugaasaa garah ni todorhoi shdee
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Zochin
    Xaraal idsen MAN budilaanaa boliochee yalagchaad odoo bolimoor yumoo
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Wowka
    AN yalsan todorxoishdee MAN odoo yalagdsanaa xuleen zuwshuurmuur yumaa
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Irgen
    MAN-ig Odoo boluulaachee songuuli budluulad bxiin
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Zochin
    Zawaarxaa boliochee MAN-in xuurnuudee dandaa l engej bxiin
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Santa
    Хяналтын тооллого гээчийг маш зохион бгуулалттай ххгүй бол луйварын хэрэгсэл болж магадгүй гараар тоолохдоо гаршсан нам бгаа шүүдээ
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • togtokh
    A Sound -н Толгойтынхон гээд дууг сонсоод үзээрэй ямарч байсан МАН-ын бидний аманд хийсэн соскийг сугалаад авч чадсан бүх хүмүүст баярлалаа
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • erdenebat
    Ан ялсан болохоор өнөөдрөөс ирээдүйдээ итгэж эхэлж байна Бидний итгэлийг битгий хөсөрдүүлээрэй
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • galaa
    ardchilsan nam ylah ni todorhoi l bsna sht ee ugaasaa margaangui shte odoo hrn ardciin nam ymar neg asuudal uusgehgui l bol
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025