Бидэнд ирэх дөрвөн жилийн хувь заяагаа шийдэхэд хоёрхон цаг үлдээд байна. МУ-ын иргэн бүрийн хуулиар хүлээсэн журамт үүрэг бол өөрийгөө төлөөлж төрд суух, цаашлаад хойч ирээдүйг чинь шийдтэй нөлөө үзүүлэх төлөөллөө сонгох явдал билээ. Тиймээс ч бид өөрсдийн их хувь заяаг өөрсдөө шийдэж, сонгуульдаа оролцох нь нэр төрийн хэрэг, цаашлаад тусгаар тогтносон, ардчилсан улсын иргэн гэдгээ мэдрэх завшаан билээ. Хэрвээ та сонгуульдаа оролцоогүй байгаа бол яг одоо гэрээсээ гараад Их Монгол улсынхаа төлөө юм хийх тэр хүмүүсийн төлөө нэг ч гэсэн санал нэмэрлэх хэрэгтэйг манай сайтын хамт олон болон МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, дуучин Ч.Ану нарын зүгээс уриалж байна. Танд дахин сануулъя. Ердөө хоёрхон цаг.
Сүхбаатар дүүргийн иргэн МУГЖ поп хатагтай Б.Сарантуяа: Өөрчлөлтийг өөрсдөөсөө
Дөнгөж сая саналаа өгчихөөд явж байна. Тэр нам гараасай энэ нам ялаасай гэхээсээ илүүтэй улс эх оронд юм хийх хүмүүс л сонгогдоосой. Дээр үед улс эх орны минь төлөө зүтгэж хийж бүтээж байсан тэр хүмүүс шиг л тийм залуу халаа гарч ирээсэй гэж иргэн хүнийхээ хувьд боддог. Гэхдээ энэ 76 гишүүн бидний амьдралыг сайн сайхан замруу хөтөлж, үргэлж тэжээж тэтгэхгүй болохоор хүн өөрөө өөрийнхөө л төлөө зүтгэж хөдөлмөрлөж, зөв амьдрах хэрэгтэй болов уу. Тиймээс өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх нь хамгийн чухал зүйл. Харин сонгогдсон хүмүүс нь хэлсэнээ хэрэгжүүлж, биелүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ удаагийн сонгууль урьд өмнөхөө бодвол их өвөрмөц маш сайн зохион байгуулалттай явж байна. Сонгуулийн сурталчилгаа, бэлэн мөнгө тараах, элдэв шоу арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон нь маш зүйтэй. Харин урлагийн хүний хувьд энэ салбарыг хариуцсан БСШУЯ-аас тусдаа нэг соёлын яамтай болвол зүгээр юм уу гэж боддог. БСШУЯ урлаг соёлынхонд тийм ч хүрч ажиллаж чаддаггүй. Тийм болохоор манай урлагийнхан бараг орхигдсон гэж болохоор. Тэгэхээр тусдаа нэг хариуцсан яамтай болвол Монголын урлагийн салбарт чухал ач холбогдол бүхий зүйл болох болов уу. Тэгээд манай ард түмэн маань сонгуульдаа идэвхтэй оролцоод өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө бий болгохын төлөө явах хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн иргэн дуучин Ч.Ану: Залуучуудаа сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Өнөөдөр МУ-ын иргэн бүрийн хувьд маш онцгой өдөр. Өглөө эрт гэр бүлийхэнтэйгээ хамт иргэнийхээ үүргийг биелүүлж өөрийн тойрогтоо очин саналаа өгсөн. Миний хувьд аль нэг улс төрийн нам нь давамгайлж гараасай гэхээсээ илүүтэй адил тэгш байвал зүгээр юм шиг санагддаг. Хэт нэг талруугаа туйлширч байхаар ингэж тэнцүү байвал илүү ач холбогдолтой болов уу. Өмнөх сонгуулиудыг харж байхад иргэд, сонгогчид маань өөрсдөө төлөөллөө сонгочихоод дараа нь тэглээ ингэлээ, гэж сайн муугаар нь хэлж байдаг. Тийм болохоор өнөөдөр бид сонголтондоо анхаарч өөрсдөө зөв бодолтой, зөв хүмүүсээ сонгох хэрэгтэй. Бидний үеийн зарим залуус сонгуульд төдийлөн анхаарал хандуулахгүй байна уу даа гэж бодогддог. Тиймээс залуучуудаа сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. Бид бүгдээрээ идэвхтэй саналаа өгвөл олны хүч оломгүй далай гэгчээр өмнөхөөсөө илүү өөр сайн сонголт болох болов уу.
Харин соёлын салбарын хувьд үнэндээ жаахан дутуу дулимаг байгаа. Урлаг соёлынхонд маань ямар нэгэн харьяалал байхгүй болохоор нээлттэй биш байдаг. Уг нь урлаг соёлынхон нийгмийн нүүр царай болж явдаг хүмүүс. Яг үнэндээ бидний амьдрал уруу өнгийгөөд харвал нийгмээс тусгаарлагдсан зүйл олон байдаг. Нийгмийн даатгал төлөх, халамж, тэтгэвэр тэтгэмж гээд л урлаг соёлынхонд хүндрэлтэй зүйл олон байдаг. Банк ороод зээл авах ч гэдэг ч юм уу үүнтэй холбоотой асуудал үүсэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Тэр ч утгаараа бид нарын хэсэг залуус “Урлагийн алуучуудын холбоо”-г өнгөрсөн онд байгуулаад ажиллаж байгаа. Хэдийгээр хууль боловсруулж бүр том асуудал хөндөхгүй ч гэсэн урлагийн салбарт тулгамдаад байгаа зүйлүүдэд бага ч болов хувь нэмэрээ оруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл байхгүй байна