Жессика Симпсоны сахиулсан тэнгэр

Жүжигчин, загварын акул Жессика Симпсон 5 дугаар сарын 1 буюу хуучнаар ялалтын баяраар мэндэлсэн охиныхоо нэгэн шинэ зургийг Твиттертээ буулгажээ. Тэрээр охиныхоо зурагны доор “Юу байцгаана найзууд” гэж бичсэн байна. Максвелл охин ээжтэйгээ адилхан том нүд, зузаан уруултай нь энэ өхөөрдөм зурагнаас харагдаж байна. Максвелл охин “Хүмүүс” сэтгүүлийн 5 дугаар сарын 30-ны дугаарын нүүрэнд гарснаас хойш анх удаа нийтэд ил болж байгаа нь энэ юм. “Хүмүүс” сэтгүүлд Симпсон охин ээжээсээ нүдийг нь ааваасаа тайван занг нь хуулсан гэжээ.  Жессика төрсний дараах илүүдэл жингээсээ бүрэн салсныхаа дараа Weight Watchers компаний нүүр царай болох 4 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025