19,2 хувьтай...

Өнөөдөр монголчууд зургаа дахь парламентаа сонгож, ирэх дөрвөн жилд  ямар төртэй байхаа  шийдвэрлэх хариуцлагатай өдөр. Энэ өдөр УИХ-ын сонгуулийн 1905 хэсэгт нийтдээ нэг сая 835 мянга 729 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая СЕХ-ноос 11 цагийн байдлаар сонгогчдын ирцийн талаарх мэдээллийг 50 минутаар хоцорч өглөө. Тус мэдээллээр хөдөө орон нутгийн нийт 1 сая 360 мянга 47 сонгогч бүртгүүлсэнээс 20108 хүн саналаа өгөөд байна. Харин нийслэлд 800472  хүн санал өгөхөөр бүртгүүлсэнээс 147610 хүн буюу 18,33% хувийн ирцтэй байгаа аж. Тэгвэл орон даяар нийт 1835729  сонгогчдын 19,2 хувь нь саналаа өгөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025