Зуны зовлон

Хангай, дэлхий  хураа хайрлаад яг энэ цаг мөчид гадаа үнэхээр гоё байна. Агаар нь чийгтэй, сэрүүн хийгээд тунгалаг, утаагүй гэхээр сэтгэлд нэг л сайхан. Харамсалтай нь хүн бүрт ийм бодол төрөхгүй байгаа болов уу. Жалга судгаар нь ус урсаж шавар шавхайндаа холилдоод, ялангуяа явган хүний замаар алхана гэхээс айдас төрмөөр байгаа биз. Машинтай ч гэсэн ялгаагүй л дээ зайлуул туучаад л өнгөрөх нь тэр. За тэгээд тэр үерийн далан энэ тэр нь даанч гомдмоор хог новшиндоо дарагдсан байдаг болохоор аадар цутгасан энэ үед харамсалтай нь нэг тиймэрхүү л дүр төрх харагдах юм даа. Хамгийн аймшигтай нь хүний амь нас гэдэг зүйл үнэ цэнээ алдаж тэр ус шигээ урсан одож буй явдал. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн хүн алтан амиа алдсан. Бүгд үерт явсан. Эднээс ихэнх нь үерийн аюултай бүсэд амьдардаг байсан гээд бод доо. Нэг талаар яасан амь нас, үр хүүхдээ хайрладаггүй хүмүүс вэ хэмээн буруутгаж болох ч нөгөө өнцгөөс харвал хаа хол автобус унаа, сургууль цэцэрлэггүй  газар цөлөгдсөнөөс дээр хэмээн үзэж өргөн уудам нутгийнхаа өчүүхэн газар бүгсэн тэднийг яалтай ч билээ. Угаасаа л нийслэлд жилийн жилд үер буудаг, үерийн улмаас өч төчнөөн гэр бүл орох оронгүй хоцордог, хотын удирдлагууд бүр үерт гэрээ алдсан айлуудад олгох гэрээ агуулахдаа хураачихсан суугаа. Гэхдээ энэ хэний буруу гэдгийг хэлж мэдэхгүй болохоор өнөөх ардчилсан төрдөө хандаж, аврал эрэхээс өөр яах билээ дээ бид.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • tiim shdeee tor ni asuudliig ni shiideed ogoh heregtei bolow uuu
    2012 оны 06 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025