Уйдахгүй, Төөрөхгүй, Ганцаардахгүй

Өнөөдөр Монголын үүрэн холбооны салбарт нэгэн томоохон үйл явдал тохиож байгаа нь Скайтел группын дараа төлбөрт “Business Class” үйлчилгээний 10 жилийн ой байлаа. Тус ойн хүрээнд Скайтел группын хамт олон “SMART-AB” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ танилцуулж, нээлтээ хийсэн юм.
Мэдээллийн эрин зуун дөнгөж гараад байсан тэр үе буюу 2002 оны яг энэ өдөр Монголд анх удаа ухаалаг бизнес эрхлэгчдийн нэрийн хуудас болсон 9191 дугаарлалт бүхий “Бизнес класс” үйлчилгээг нэвтрүүлснээр үүрэн холбооны оператор компаниудаас анх удаа ярианы төлбөр нь хэрэглээнээсээ хамааран шатлан буурах тооцоолол бүхий шилдэг үйлчилгээ болж чадсан гэдэг. Түүгээр ч барахгүй Скайтелчууд өндөр хурдны өргөн зурвасын 3G сүлжээг анх удаа Монгол улсынхаа бүх аймгийн төв зарим сум суурин газруудад нэвтрүүлсэн юм. Ингэснээр орон нутгийн хэрэглэгчид интернетийн сүлжээнд гар утас, модемоор холбогдох боломжтой болсон талаар нээлтийн үеэр онцолж байсан юм. Мөн нийт хэрэглэгчиддээ дата хэрэглээгээ нэмэгдүүлэн уйдахгүй, төөрөхгүй, мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгох Монгол инженер, маркетеруудын оюуны хөдөлмөр шингэсэн ухаалаг таблетийг мөн л анх удаа эх хэл дээрээ ашиглах боломжийг нээн өгч байгаа гэнэ. Скайтел групп төдийгүй Монголын мэдээлэл харилцаа холбоо, түүн дотроо үүрэн холбооны салбарт чухал ач холбогдол бүхий энэхүү шинэ бүтээгдэхүүний гол онцлог нь Андройд үйлдлийн системийг албан ёсоор Монголд анх удаа өөрийн эх хэлнээ орчуулж хэрэглэгчиддээ хүргэж байгаа явдал юм.
SMART-AB хэмээх ухаалаг таблетийн хөтөч нь интернет сүлжээ хэрэглэхгүйгээр Монгол орон даяар авто замын сүлжээ буюу хөдөлгөөнт замналын системд холбогдсон “Navigation” систем ашиглан хүссэн газартаа хүрэх төдийгүй Скайтелийн сүлжээг ашиглан интернетед холбогдож хүссэн мэдээлэлээ авч, дэлхийн хамгийн том App Market дахь хагас сая хол давсан үнэгүй, албан ёсны эрхтэй програм, тоглоом, хичээл гээд л олон төрлийн хэрэглээний програмуудаас татан авч хэрэглэх онцгой боломжтой аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • bayaraa
    bas ene tom yumiig yaj biydee awch ywah be tusgai saw gj bgaa yu awch ywhad hylbaraar hariu ogch tus bolooch thanks
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • bayaraa
    ugan hoorhon goy ed bnaa daanch ter made in china gesen bichig inl ontsgui yumdaa hytaduudchin ugaasaa hulhinii garuudshdee
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025