50 Цент үхээгүй

Реппер 50 цент мягмар гарагийн өглөө Нью-Йорк хотод автомашины осолд орж, эмнэлэгт хүргэгджээ. Хэвлэлийн төлөөлөгчийнх нь хэлснээр бол реппер тус хотын  Queens эмнэлэгт хүзүү, нурууны хөнгөн гэмтлээ эмчлүүлээд гарсан байна. 50 Центийн автомашиныг жолоодож явсан Брюс Миллер ч мөн гэмтсэн бөгөөд эмнэлгээс гарсан байна. Өдгөө 36 настай репперийн жинхэнэ нэр нь Куртис Жексон. Грэммийн ялагч болж байсан тэрээр өөрийн www.ThisIs50.com цахим хуудсандаа хүзүүгээ шохойдуулсан зургаа тавьсан байна. Одоогоор ослын шалтгаан болон бусад зүйлсийн талаар мэдээлэл алга байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025