Грандньюс уншигч та бүхэндээ Холливудын олны танил бүсгүйчүүд хөл хүнд болсон тухай мэдээг цаг алдалгүй хүргэдэг. Тэгвэл энэ удаад монголын олны танил сайхан бүсгүйчүүдийн нэг загвар өмсөгч С.Төгсөө хөл хүнд болсон тухай мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна. Уг ёсондоо бусдын нүдний хор орохоос сэргийлж хүүхдээ нуудаг ёс байдаг ч С.Төгсөө баярт мэдээгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн байна. Тэрээр “Миний дотор сахиусан тэнгэр байна” хэмээн статусаа шинэчилсэн нь олон хүний хайрыг хүргэж байгаа байх. 

Нийслэлийн Лаборатори Нэгдүгээр сургуулийг дүүргэж, МУИС-д боловсрол эзэмшсэн С.Төгсөө одоо гадаадад сурч байна. Тэрээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч бөгөөд одоо ХБНГУ-ын IZAIO models агентлагт гэрээгээр ажиллаж байгаа аж. С.Төгсөөгийн хайртай залуу, удахгүй мэндлэх үрийнх нь эцэг Их Засаг их сургуулийг дүүргэсэн, мөн л загвар өмсөгч Эрдэнэцогт гэх залуу. Энэ хосын тухай нэгэн романтик мэдээг дуулгахад Эрдэнэцогт гэрлэх саналаа хамт нисэх онгоцон дотор явж байхдаа, нэг ёсоор газраас тасарсан байхдаа С.Төгсөөд тавьсан гэдэг. Хоёул ижил сонирхолтой загвар өмсөгч энэ хос дуучин Цэлмүүний “Хайр амлаач” дууны клипэнд хослон тоглож, “Космополитан” сэтгүүлийн хуудсыг чимж байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна