
Мягмар гарагт Spice Girl хамтлагийн гишүүн Melanie Brown, Victoria Beckham, Emma Bunton, Geri Halliwell, Melanie Chisholm нар нэг дор цугларлаа. Тэдний 1990-ээд оны хит дуунуудаар "Viva Forever" нэртэй мюзикал бүтээх гэж байгаатай холбогдон ийнхүү цугларсан байна. Энэ мюзикалыг ABBA хамтлагийн "Mamma Mia!" хэмээх дэлхийд танигдсан мюзикалын ард ажилласан продюсер Judy Craymer хийж байгаа гэнэ.

Өдгөө ээж болцгоосон хамтлагийн бүсгүйчүүд 1996 онд "Wannabe" дууны клипний зураг авч байсан St. Pancras Renaissance London Hotel-д уулзаж нэгэн оройг уран бүтээлийн оргил үеэ дурсан өнгөрүүлжээ. "Viva Forever" мюзикалыг ирэх 12 дугаар сараас үзэж болох нь. Үйл ажиллагааны дараа гэр бүлээрээ Лос-Анжелос хотод суугаа Бекхэм шууд буцсан байна. Дашрамд мэдээлэхэд Дэвид Бекхэм L.A. Galaxy багт тоглож байгаа билээ.
_
Сэтгэгдэл байхгүй байна