Монголын шоубизнест өөрийн гэсэн өнгөөрөө солонгорч, тодорч байгаа бүсгүйчүүдийн нэг дуучин Ч.Анутай холбоотой мэдээлэл олны анхаарлыг татсаар ирсэн. Тэгвэл Ч.Ану зүүн далныхаа орчимд шивээс хийлгэсэн байна. Тэрээр өмнө нь хүйс, тахимандаа шивээс хийлгэж, улмаар өсвөр насны охидын дунд мода дэлгэрүүлж байсан юм. Дуучин, чамгүй бизнес хатагтай зарим улс оронд муу ёр гэж үздэг шивээсийг эмзэг булбарай арьсандаа хийлгэх шийдвэр гаргахын тулд олон удаа бодсон нь дамжиггүй. Энэхүү гоёмсог бичээсийг “Матрикс” салоны Бандга хийж өгсөн байна. Гоёмсог шивээсийг хийсэн Бандгатай холбогдоход шивээсийг нэг цаг гаруйн хугацаанд хийх бөгөөд үнэ нь 100 мянга орчим төгрөг байх гэнэ. Ч.Анугийн сонгож хийлгэсэн шинэ шивээс нь Aphrodite гэсэн латин үг. Монгол хэлээр Афродита гэж уншигдах энэ үгийн учир нь хайр, гоо үзэсгэлэн, тааламж, үр удам үлдээх үйлийг тэтгэдэг Грекийн бурхны нэр юм. Афродита хэмээх энэ үг ром хэлний Венустэй утга дүйдэг. Энэ ч утгыг илэрхийлсэн “Афродита” нэртэй эротик сонин хэвлэгддэг байсныг уншигч та санаж байгаа бизээ. Домогт өгүүлснээр бол Афрадита үлэмж үзэсгэлэнтэй байж. Гоо үзэсгэлэнгээс атаа хорсол үүсч улмаар энхтайван алдагдаж, дайн эхэлж болзошгүй гэж үзэн хаадын хаан Зевс Афродитаг өөрийн хүү гар урлал, баримлын бурхан Гефесттэй гэрлүүлсэн байдаг.
Хайрын бурхан

Сэтгэгдэл байхгүй байна