Улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтыг хэрхэн хийсэн мөн одоо хамгийн сүүлд улсын хэмжээгээр сонгогчдын маань тоо хэд болоод байгаа талаар тодорхой мэдээлэл өглөө. Сонгогчдын нэрын жагсаалтыг 3-н үе шаттайгаар хийсэн бөгөөд энэ жилийн сонгуульд улсын хэмжээнд нийт 1,833,478 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтанд албан ёсоор бүртгэгдээд байна. Үүнээс 21аймаг буюу орон нутагт 1,029,008 сонгогч, нийслэл Улаанбаатарт 804,470 сонгогч санал өгөхөөр нэрийн жагсаалтанд оржээ. Сонгогч нэгээс дээш өөр хэсгийн хороонд санал өгөх ямар ч боломжгүй юм. Учир нь тухайн хэсгийн хороод дээр нь иргэний бүртгэлийн мэдээллийн сан, шинэчилсэн бүртгэлдээ авахуулсан зургийн сан, хурууны хээний сан гэсэн 3-н төрлийн санг суулгасан байгаа аж. Одоо сонгогчдын нэрийн жагсаалтанд өөрчлөлт орохгүй. Учир нь хуулиар 6-р сарын 18-наар зогсоосон. Мөн улсын хэмжэээд нийтдээ1906 хэсгийн хороо байдгаас нийслэлд 359-н хэсгийн хороо байна.
Сэтгэгдэл байхгүй байна