
Монголын төрд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байдаг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн байгууллагууд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж, улс төрийн квотыг өсгөх талаар ярьж эхэлсэн. Үүнээс үүдээд УИХ-д нэг намаас нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхаар шинэ хуульд квот тогтоож өгсөн. Харин энэ сонгуульд Монголд анх удаа нэг намын нийт нэр дэвшигчдийнхээ 90 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн тохиолдол гарч байгаа билээ. Монголд анх удаа гэх тодотголыг эзэмшиж байгаа “Иргэний хөдөлгөөн нам”- аасөнөөдөр СЕХ, парламентын суудалтай намуудад сонгуулиа хойшлуулах шаардлага тавьж хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд тус намааснэр дэвшигч “Анод” банкны ТУЗ-ын дарга асан Н.Даваа, “Иргэдийн альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа нар мэдэгдэл хийсэн юм.
2012 оны УИХ-ын сонгууль будлиантай, шудрага бус явагдаж, сонгогчдын эрх зөрчигдөж байна, “Иргэний хөдөлгөөн нам”-ынханд ямар ч реклам тавих самбар үлдээгүй, телевизүүд бүгд эрх баригч намуудын хараат болчихсон, мөн сонгуулийн сурталчилгаа тэгш бус явагдаж байгна гэсэн үндэслэлүүдээр сонгуулиа хойшлуулахыг СЕХ-оос шаардаж “Шаардах хуудас” хүргүүллээ. Мөн Сонгуульд иргэн бүр тэгш эрхтэй оролцох ёстой байтал Байгалийн давагдашгүй үзэгдлээс болж хөдөө орон нутгын малчид, уул уурхайн компанид ажиллаж байгаа залуучууд, гадаадад албаа хааж яваа цэрэг эрс бүгд энэ сонгуульд саналаа өгч чадахгүй болохтой холбогдуулан ард түмний эрх зөрчигдөж байгаа талаар тус намаас мэдэгдэл хийлээ.
Сэтгэгдэл байхгүй байна