450 сая ам.долларын төлөө

Орхон аймгийн иргэд болох “Зэс эрдэнийн хувь” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр өглөөнөөс эхлэн МАН-ын байрны өмнө суулт хийж байгаа билээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хаягдал болох 8А, 12 гэсэн овоолгуудыг ашиглаж 850 сая ам.доллар олж болох үйлдвэрийн төслийг ТӨХ-ны хуралдаанаар зөвшөөрсөн хэмээн мэдэгдэж байгаа юм. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг Оросын талаас зөвшөөрөл авч байж зөвлөлийн хурлаар оруулж шийдүүлнэ гэсэн бичиг авч цэвэр зэсийн үйлдвэр байгуулах санаачилгыг нь шийдвэрлээгүй өнөөг хүрсэн байна. Мөн Ерөнхий сайд С.Батболд зэс эрдэний хувийг өгнө хэмээн амлаж байсан ч нааштай хариу өгөөгүй байгаа төдийгүй тэднийг хэвлэлээр ажлын талбартаа согтуу байсан гэх мэтээр гүжирдэж, гүтгэсэн хэмээн суултад оролцож буй иргэд хэлж байсан юм. Түүгээр ч барахгүй  “Зэс эрдэнийн хувь” компанийн 200 гаруй иргэд сонгуулиас өмнө ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийж гарын үсэг зурахаас нааш суултаа зогсоохгүй гэдгээ мэдэгдэж байлаа. Ямартаа ч  энэхүү төр иргэдийн хооронд үүссэн маргаанийг өнөөдөр 14 цагт шийдвэрлэхээр болсон гэнэ. Дашрамд дурьдахад “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй хаягдал хүдрийг ашиглан 400 сая ам.долларыг нь үйлдвэрлэлд ашиглаж, 450 сая ам.долларын цэвэр ашиг олж болох төсөл гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025