“Дээлтэй Монгол” 2012

Уламжлал ёсоороо “Дээлтэй Монгол” наадам ирэх сарын 13-нд Сүхбаатарын талбайд болох нээ. Дэлхийн шилдэг хувцасаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой тус наадмыг нийслэлчүүд ийнхүү зургаа дахь болж байгаа билээ. Анх 100 гаруй хүн оролцож байсан бол өнгөрсөн жил 10 мянган дээлтэй оролцсон юм. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Улаанбаатар” чуулга болон “Шилмэл загвар”, “Монгол костюмс”, “Торго загвар”, “Саунд оф Монголиа”, “Монгол гэр хужирт” зэрэг компани хамтран зохион байгуулахаар ажилдаа орсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025