Түүний биен дээрх “Халуун цэгүүд”


Хайртай хүнийхээ биен дээрх “халуун цэг”-үүдийг чи мэдэх үү?
Яагаад найз бүсгүй чинь жинсний цаанаас тонтойх өгзгийг нь хараад залууст харц “чулууддаг” эсвэл хөрш хүүхэн “жинхэнэ хүчтэй гарыг” нь хараад нөхөртөө дуулснаа байн байн ярьдаг гэж бодож байна?
Яагаад гэхээр хамгийн ихээр харц булааж, сэтгэл булгилуулдаг тэр л “халуун цэгүүд” та хоёрын харьцаанаас та юу хүсч байгааг өгүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, эр хүний юу нь таалагддаг вэ гэдгээр чинь чиний тухай мэдэж болох юм.
Халуун цэг 1: Булчинлаг гэдэс
“Эмэгтэй хүнийг харвингүй, хавтгай гэдэстэй байх гоё гэдэг ч хавтгай дээр нь булчинлаг гэдэстэй эр хүнийг гараараа илэх ямар таатай гээч. Ийм гэдэстэй эр хүнийг харахаар “маш хүчтэй, бас өөртөө анхаарал тавьж, байнга гэдэсний дасгал хийдэг шигээ надад тааламжтай зүйл гэдэсний зүйл хийх гэж уйгагүй байх болов уу” гэж бодогддог юм. Уугнаа 23
Сексологчидын үздэгээр ийм “халуун цэгт” дурладаг бүсгүйчүүд эр хүнийг захирах дуртай хүмүүс байдаг гэнэ. Ер нь ийм бүсгүйчүүд эр хүний амьдралын утга учир нь байхыг эрмэлздэг бөгөөд хэрэв энэ санаа нь биелэхгүй бол түүний орхиж тохирох дараачийн хүнээ хайдаг байна.

Халуун цэг 2: Хүчтэй гар
“Би эрчүүдийн гарыг харах дуртай. Хүчтэй, бадриун гар эр хүнийг тачаангуй харагдуулдаг юм. Ийм гарны алганд эмэгтэй хүн яаж бөмбөрөх бол гэхээс л тэдэнд хайр хүрэх шиг болдог”. Зулаа 27
Хэрэв чи энэ “халуун цэг”-ийг таалдаг бол маш чадварлаг амрагтай болохыг мөрөөддөг хүмүүсийн тоонд багтана хэмээн мэргэжилтнүүд үздэг. Үнэхээр ч ийм гар сексийн мөрөөдлийн хязгааргүй уудамд аваачна гэдэгт эргэлзэх хэрэггүй гэнэ.

Халуун цэг 3: Ханагар цээж
“Би найз залуугийнхаа цээжинд дуртай. Уул шиг ханагар түүний цээжийг TV үзэж байхдаа, эсвэл сексийн дараа дэрлээд, тэврээд хэвтэх шиг жаргал байхгүй шүү”. Маралаа,23
“Уул шиг ханагар” гэж хэлдэг болоод ч тэрүү энэ “халуун цэг”-т дурладаг хүүхнүүд эр хүнээс зөвхөн нөмөр нөөлөгтэй, ноён нуруутай байхыг хүсдэг гэнэ. Мөн мэдээж хэзээ ч хуурахгүй найдвартай эр байгаасай гэж боддог гэж сексологчид үздэг байна.
Халуун цэг: 4 Бадриун гуя
“Миний хувьд эр хүний биеийн хамгийн ихээр харц булаадаг хэсэг бол өвдөгнөөс дээшлээд бүсэлхий хүртэлх хэсэг. Тэр хэсэгт  түүний эр хүний бахархал байдаг болоод ч тэр үү харах болгонд “за, алив ойрт л доо, хамгийн ухаан алдам газар чинь ойрхон л байна шүү дээ”  гэж даажигнаад байгаа юм шиг санагддаг...” Нараа,25
Эрэгтэй хүний биеийн энэ хэсэгт сексийн маш их хүч хуримтлагдаж байдаг учраас нилээд эротик хэсэгт багтдаг байна. Тиймээс мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэв чи энэ хэсэгт дурладаг бол маш хөнгөн сексээр зугаацах дуртай нэгэн бололтой. Магадгүй чамд бие, сэтгэлийн таашаалыг нэг дор эдлүүлж чаддаг тийм эрийг чи байнга хайдаг юм байна.

Халуун цэг5: Мэдрэмжтэй уруул
“Анх түүнтэй учрахад би түүний уруулаас харц салгаж чадахгүй байсан юм. Доод уруулыг нь хараад л түүнийг хорвоогийн хамгийн торгон мэдрэмжтэй залуу гэдгийг ойлгож билээ. Ийм хүнтэй шөнөжингөө ярьсан ч уйдахгүй гэдгийг мэдэрсэн юм”.Анхаа, 28
Сексийн таашаад авахад уруул чухал үүрэгтэй. Түүнээс гадна нээлттэй эсвэл дуугүй хүний аль нь чамтай учраад байгааг сайтар хэлж өгдөг эрхтэн. Хэрэв чи ийм “халуун цэг” –ийг сонгож байгаа бол чамд сексээс илүү түүний дотны харьцаа хэрэгтэй гэнэ. Эмэгтэй хүнийг ойлгохыг хүсдэг эрчүүд чиний анхаарлыг татдаг бололтой.
Халуун цэг 6: Чанга өгзөг
“Эрэгтэй хүнийг араас нь харах шиг сайхан зүйл байхгүй. Ялангуяа хуучирсан ориг жинстэй бол ярих ч юм алга... Нүдээ л аних хэрэгтэй”. Гэрлээ, 31
Энэ “халуун цэг”-т харцаа унагдаг бүсгүйчүүд байнгын амрагас татгалзаж, цаг зуурын жаргалд “мордох” дуртай хүмүүс байдаг гэж нэгэн дуугаар сексологичид баталж байна. Ийм бүсгүйчүүд яг л юу хүсч мөрөөддөгөө ч мэддэггүй гэж тэд үздэгт бүү гомдоорой. Хэрэв чи өгзөг харж дурладаг бол янаг амрагийн адал явдалд автаж, туршилт хийх дуртай юм байна гэж мэргэжилтнүүд тайлбарладаг ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025