“Өмнөх давааны барилдаан дуусч дараагийн даваанд ам авах бөхийг зарласнаас хойш 5 минутад багтаан ам авахгүй бол эрэмбээр дараагийн бөх ам авна” гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны ялангуяа 3, 5, 7-гийн давааны өмнө бөхчүүд ам авахгүй уддагаас наадамчин олон бухимдаж, барилдаан сунжирдаг зэргийг хязгаарлах үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Мөн олны дунд байнга яригддаг цолны найрааг таслан зогсооход чухал хувь нэмэртэй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үзжээ. Дашрамд дурьдахад баяр наадмын барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхчүүдийг барилдуулахаар болсон байна.Таван минутанд
“Өмнөх давааны барилдаан дуусч дараагийн даваанд ам авах бөхийг зарласнаас хойш 5 минутад багтаан ам авахгүй бол эрэмбээр дараагийн бөх ам авна” гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны ялангуяа 3, 5, 7-гийн давааны өмнө бөхчүүд ам авахгүй уддагаас наадамчин олон бухимдаж, барилдаан сунжирдаг зэргийг хязгаарлах үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Мөн олны дунд байнга яригддаг цолны найрааг таслан зогсооход чухал хувь нэмэртэй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үзжээ. Дашрамд дурьдахад баяр наадмын барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхчүүдийг барилдуулахаар болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна