Амралтын өдрүүдээр хэн юу хийгээ бол?

Эрхий хуруу дээшээ
Дэвид Бекхэм бямба гарагт L.A. Galaxy баг Vancouver White Caps багийг 3-0 харьцаагаар хожсоныг тэмдэглэн цамцаа тайлж баярлаж байгаа нь. Энэ тоглолтын үзэгчид жинхэнэ ялагч байлаа.


























Хээ
Хэнд ч өхөөрдөм сэтгэгдэл төрүүлдэг хар толботой цамцтай Кейт Холмес 6 настай фашинист Сури охиндоо адилхан хувцас сонгохоо ч мартсангүй. Ээж охин хоёр ням гарагт Нью-Йорк хотоор зугаалж байгаа нь.



























Зам зуур
Энн Хэтэвейн халуухан итали амраг Раффаелло Фоллиери өнгөрсөн харилцааныхаа тухай хэвлэлийнхэнд дэлгээд тун зав муутай байгаа бол жүжигчин ч утсаар тун нухацтай яриад хэвлэлийнхнийг анзаарах сөхөөгүй. Ням гарагт Лос-Анжелос хотод найз залуу Адам Шулмантайгаа явж байхад энэ зургийг авчээ. Дашрамд мэдээлэхэд Энн Хэтэвей ганц нарны шил зөв сонгоод тун ч загварлаг харагдаж байгаа биз?






















Үдэшлэгийн хот
Өнгийн агаарын бөмбөлөг барьсан жүжигчин Жессика Алба 4 настай Онор, 10 сартай Хавен нартайгаа нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөжээ. Ням гарагт Лос-Анжелос хот.



























Яг урд, яг төвд
Тун удахгүй нэг нас хүрэх Бингхам ээж Кейт Хадсоны хамт нисдэг тэрэгнээс дөнгөж буугаад байна. Тэд Монакод амралтын өдрийг өнгөрүүлээд даваа гарагт гэртээ ирлээ.



























Үсний сурталчилгаа
Runway сэтгүүлийн нэгэн зургийн төсөлд Хаяди Клум овоолсон хайчин дээр зогсож зургаа авахуулсан гэнэ лээ. Харин энэ зурагт Хаяди үс арчилгааны бүтээгдэхүүний рекламанд зураг авахуулж байна. Нью-Йорк хот ням гарагт.



























Лондонд супер од Гэнэтийн бэлэг! Дуучин Рианна, Jay-Z нар BBC Radio-н зохион байгуулсан тоглолтонд оролцож байна. Сэтгэл хөдөлсөн танхим дүүрэн үзэгч дунд Рианна, Jay-Z хоёр "Run This Town"-оо дуулжээ.



















Олон улсын харилцаа Эндрью Гарфиелд, Эмма Стоне нар “Гайхамшигт Хүн-аалз” киногоо Италийн Ром хотод сурталчилж байгаа нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025