Ш.Сайхансамбуугийн нэг өдөр

“Нарантуул” ОУХТ-өөр овоглодог Ш.Сайхансамбуу ноёнтон энэ жил Д.Балдан-Очирт нам даруулж тойроггүй бүр нүдэндээ нулимстай үлдсэн. Гэвч тэр зүгээр сууна ч гэж юу байхав. Аль хэдийнэ бизнесийн ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай. Уг нь төрөлх Завхан аймгаасаа УИХ-ын зөөлөн сэнтийд заларсан “Нарантуул”-ын босс тойроггүй үлдсэндээ нэг хэсэг хэл ам хийж нэлээн бухимдангүй явсан бөгөөд одоо л тайвширч, тааваараа гэдэс цүдийлгэн алхаж явааг та бүхэн харж байна. Ер нь тэгээд УИХ-д ороод ордны зөөлөн сандал тохирсонгүй юу гүзээ нь унжиж, алхаа нь хүндэрсэн байгааг ард түмэн ч тэр Ардын намын акулууд ч тэр анзаарсан бололтойдог. Ямартаа ч Их хурлаасаа мултарсан энэ эрхмийг ирэх 4 жилд хадгаламжин дахь хэдийгээ өсгөн бизнес энэ тэрдээ шамдаж, дараагийн сонгууль гэхэд хүн төрхөндөө орсон байхыг харах л үлдлээ.
Мөн түүний машинуудыг бичихгүй өнгөрч чадахгүй нь.  Ш.Сайхансамбуу 90-ээд оны үеэс л үнэтэй чамин машиныг өөрийн болгож, Монголчуудын нүдийг хужирладаг байснаараа зартай нэгэн.  Тиймдээ ч Монголд цорын ганц байдаг Porche, Bentley унадаг эрхэм гишүүн сүүлийн үеийн “шинэ баячууд”-аас юунаас дутахав гэсэндээ Rolles Royce-оос нэгийг авсан. Харин хүү С.Наранбатынх нь хувьд Монголд анхны  Hummer-ийг унаж байсан бөгөөд одоо аавынхаа үнэ цохиж авсан   Rolles Royce-ыг хүлэглэдэг. Мөн охин С.Эрдэнэтуул нь BMW-X6 унадаг гээд хүүхдүүддээ үнэтэй машин авч өгч эрхлүүлдэг бол энэ өдөр гишүүн маань LEXUS  570-аар гангарсан байна. Жолоочгүй өөрөө барьж жиндээ илүү их  анхаарч байгаа нь илт харагдаж байна. Ингээд зуны нэг халуун өдөр Ш.Сайхансамбуу гишүүн манай зурагчин паппарацидсан нь энэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zavhanaas garah bsan cants hunee alddag hairan yumaabusad in yu ch hiigeegui shuu dee
    2012 оны 06 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025