Гадаад орнууд руу аялах явцад санаа зовоодог зүйл бол талархалын мөнгө буюу цайны мөнгө өгөх явдал юм. Хамаагүй ихийг төлөхөөс зайлсхийж бас хэтэрхий бага мөнгө төлөх вий гэж санаа зовж, хэнд илүү төлбөл зохих талаар үргэлж бодож байдаг. Харилцааны соёлын хэм хэмжээний тухай ном болон хөтөч тайлбарлагч нарын гарын аьлагын номон дээр гар цайлгах мөнгийг чинь сэтгэлээсээ өгөх ёстой талаар тодорхой бичсэн байдаг. 
Тухайлбал онгоцны буудал болон зочид буудалд эхлээд ачааг авч явах туслах үйлчлэгч хүлээж байдаг. Түүнээс гадна хаалгач, өрөөний үйлчлэгч, рестораны үйлчлэгч гээд үйлчилгээний хүмүүс олон бий. Тэдний хувьд хатуу тогтсон цалин авдаг бөгөөд орлогын эх үүсвэрийн олонхи нь гар цайлгах мөнгөнд оршиж байдаг нь бодит байдал юм. Үйлчилгээг хэрхэн яаж үзүүлснээс шалтгаалан цайны мөнгөний хэмжээ өөрчлөгдөж байдаг учраас зочны үйлдлийг ажиглан харж байгаад санаа тавьж халамжлан үйлчилдэг нь тэдний үндсэн ажил юм. Үйлчилгээний чанарыг үнэлсэн ажлын жишиг үнийн дүн нь цайны мөнгө болдог. Цайны мөнгө буюу англи хэлний tip гэдэг үг нь бэлэг, гар цайлгах гэдэг утгыг илэрхийлсэн латин үгнээс гаралтай бөгөөд үйлчилгээ үзүүлж, анхаарал халамж тавьсанд талархаж буй бэлгийн зүйл юм.
Америкт цайны мөнгө өгөх соёл дээд зэргээр хөгжсөн газар. Тйишээ томилтоор явсан үед цайны мөнгө өгөх шаардлага их гардаг учраас 1 долларын дэвсгэртийг наад зах нь 20 ширхэг бэлтгэх хэрэгтэй. Цайны мөнгөний хэмжээг “төд” гэж албан ёсоор тогтоосон зүйл байдаггүй. Үйлчлүүлэгч өөрийн үзэмжээр хэдийг өгөхөө шийдэх бөгөөд ачааг тань зөөж өгсөн үйлчилгээний ажилчинд эхний удаад бол 2 доллар, дараагийн удаад 1 доллар нэмж атгуулбал бусдын жишэг болно. Хаалгачын хувьд такси авирсан тохиолдолд 1-2 доллар, таксины жолоочийн хувььд км хэмжигчийн заасан мөнгөн дүнгийн 10-15%-ийг цайны мөнгө болгон өгдөг. Өрөөний үйлчлэгчид өглөө бүр орныхоо дэрэн дээр 1-2 доллар тавьж орхидог. Үүнийг “дэрний мөнгө” гэж хэлдэг. “Дэрний мөнгө” төлсөн тохиолдолд үйлчлэгч таныг өдөр бүр инээмсэглэлээр угтах бөгөөд ажил үүргээ ч чин сэтгэлсээсээ, үнэнчээр гүйцэтгэх болно. Буцалсан ус зэргийг зөөж авчирж өгсөн тохиолдолд үйлчлүүлэгч түүнд шууд 1-2 доллар өгнө. Ресторанаар үйлчлүүлсэн тохиолдолд төлбөр хийхдээ ихэнх нь зээлийн карт хэрэглэдэг боловч төлбөрийн хуудсан дээр цайны мөнгөний дүн бичиж оруулсан байвал мөнгөн дүнгийн 10-15%-ийг оруулан төлбөл зохистой. Эсвэл цайны мөнгийг бэлнээр орхих тохиолдолд цай кофены аяга, суурь тавагны доор хагас нь ил харагдахаар тавьдаг заншилтай.
Сэтгэгдэл байхгүй байна