Аймгуудын баяр наадмын хувиар гарч эхэлжээ. Өнөө жил хамгийн түрүүнд Говь-Алтай аймгийнхан наадамлах гэнэ. Тус аймаг долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд наадмаа хийхээр Засгийн газарт санал өгсөн аж. Дараа нь Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүд болно. Харин Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9, 10-ны өдрүүдэд наадамлах бол Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймаг 10, 11-ний өдрүүдэд наадмаа хийх юм байна. Хөвсгөл аймгийнхан энэ жил наадмаа улсын наадамтай давхцуулах аж. Харин Завхан аймаг наадмаа 11, 12-нд хийх бол Дархан аймаг ч мөн адил улсын баяртай зэрэгцүүлж наадмаа хийх юм. Харин баруун аймгийнхан чухам хэдийд наадамлахаа одоогоор товлоогүй байна. Долдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадам болно. Даншигтайгаа хамт наадмаа хийх үү, түүнээс өмнө үү гэдгээ шийдээгүй байгаа бололтой. Харин ямартай ч Баян-Өлгий аймгийнхан наадмаа даншигтай хамтатгаж хийе гэж Засгийн газарт санал оруулаад байгаа сурагтай. Мөн Дундговь аймаг 28, 29-нд зохиогдох Говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр тогтсон байна.Говь-Алтайгаар наадам эхэлнэ
Аймгуудын баяр наадмын хувиар гарч эхэлжээ. Өнөө жил хамгийн түрүүнд Говь-Алтай аймгийнхан наадамлах гэнэ. Тус аймаг долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд наадмаа хийхээр Засгийн газарт санал өгсөн аж. Дараа нь Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүд болно. Харин Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9, 10-ны өдрүүдэд наадамлах бол Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймаг 10, 11-ний өдрүүдэд наадмаа хийх юм байна. Хөвсгөл аймгийнхан энэ жил наадмаа улсын наадамтай давхцуулах аж. Харин Завхан аймаг наадмаа 11, 12-нд хийх бол Дархан аймаг ч мөн адил улсын баяртай зэрэгцүүлж наадмаа хийх юм. Харин баруун аймгийнхан чухам хэдийд наадамлахаа одоогоор товлоогүй байна. Долдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадам болно. Даншигтайгаа хамт наадмаа хийх үү, түүнээс өмнө үү гэдгээ шийдээгүй байгаа бололтой. Харин ямартай ч Баян-Өлгий аймгийнхан наадмаа даншигтай хамтатгаж хийе гэж Засгийн газарт санал оруулаад байгаа сурагтай. Мөн Дундговь аймаг 28, 29-нд зохиогдох Говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр тогтсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна