Кети Перри салалтынхаа талаар

Жүжигчин Рассел Брэнд эхнэр Кети Перригээс салах өргөдлөө шүүхэд мэдүүлээд 6 сар өнгөрч байна. Поп од маань  багагүй хугацаанд энэ талаар чимээгүй явж ирсэн билээ. Кети ирэх сарын 5-нд нээлтээ хийх Part of Me киногоо эцсийн байдлаар үзэх үеэр Расселтай босгосон амьдрал нь яагаад нуран унасныг тайлбарлажээ. Аз жаргалтай гэрлэлтийнх нь хамгийн том садаа нь дуучин бүсгүйн амралт багатай тоглолтын хувиар байжээ. Түүнчлэн улам бүр өсөн нэмэгдэж байгаа дуучин бүсгүйн алдар нэр нөхөрт нь таатай санагдаагүй аж. Ÿмартаа ч шүүхэд бүх бичиг баримтаа хүлээлгэн өгч, бүх зүйл өнгөрсөн боловч Кети Перри гэр бүлээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн гэж мэдэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025