Зургадугаар сард эхлүүлсэн дэлхийн аялан тоглолтынхоо хүрээнд, америкийн хөгжмийн төлөөлөгч, реппер Питбулл Монголд тоглох гэж байгаа."I Know You Want Me", “Give Me Everything”, "On the Floor" зэрэг бие даасан болон хамтарсан уран бүтээлээр нь мэдэх реппер Питбуллын тухай хүргэж байна.
Питбулл 1981 оны нэгдүгээр сарын 15-нл Флорида мужид төрсөн , өдгөө 31 настай хаус, электродэнс, евродэнс, латин, поп чиглэлээр уран бүтээл туурвидаг реппер, дуучин-хөгжмийн зохиолч хүн юм.
Тэрээр реппер дуучнаас гадна продюсер, телевизийн хөтлөгч, жүжигчнээр ажиллаж байжээ. Эцэг эх нь Куба хүмүүс бөгөөд Питбулл 3 настайдаа Кубын үндэсний баатар, найрагч Хосе Мартын шүлгүүдийг цээжээрээ уншдаг байсан байна. Хүүг багад нь эцэг эх хоёр нь салж ээж дээрээ өсчээ. Питбулл 16 нас хүрэхдээ ээжтэйгээ тусламжийн байранд амьдардаг байжээ. Питбулл нэг хэсэг хар тамхи худалдаж амжиргаагаа залгуулж байснаа дунд сургуулиа төгсмөгцөө репперийн ажилдаа анхаарлаа хандуулж, өдгөө алдартай дуучин болжээ. Зөвхөн харууд л хүчтэй, нөлөөтэй байдаг америкийн реп ертөнцөд од болох цэнхэр нүд, цагаан арьс, Куб гаралтай америк залууд эхэн үедээ хүндхэн байсан гэдэг. Тайзны нэрээрээ зодоонч нохойн нэрийг сонгосноо тэрээр “Энэ нохой юмнаас хазахаараа эрүүгээ цоожилдог. Ялагдашгүй. Зарим орон бүр энэ нохойг өсгөхийг хуульчлан хориглосон байдаг. Энэ бүхэн нь миний онцлогтой таардаг” гэж ярьсан байна.
Питбулл яг нэг жилийн өмнө “Планет Пит” англи хэл дээрх цомгоо гаргажээ. Цомогтоо тэрээр T-Pain-тэй хамтран "Hey Baby (Drop It To The Floor)", Женнипер Лопезтой "On the Floor" дуунууд дээр тус тус хамтран ажилласан юм. Өнгөрсөн оны 3 дугаар сард "Give Me Everything" хэмээх Ne-Yo, Afrojack, Nayer нартай хамтарсан уран бүтээлээ танилцуулсан бол гурван сарын дараа энэ дуу нь Питбуллын анхны Billboard Hot 100-г тэргүүлсэн бүтээл болсон юм. Тэрээр зургадугаар сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд 7 дугаар сарын 27-нд Монгол улсын нийслэл хотод тоглоно.Урлагт хөл тавьсан түүхийг нь сөхөж үзвэл 2003 оноос уран бүтээлээ идэвхтэй туурвих болсон бөгөөд Лил Жон, Жей Лон, Энрики Иглесис, Марк Антони, Шакира, Крис Бровн , Габри Понте нартай хамтран уран бүтээл туурвижээ. Онцлон хэлвэл бүр анх 2002 онд Лил Жоны Kings of Crunk цомогт оруулсан дуугаараа гарч ирсэн байна. Питбулл 2004 онд M.I.A.M.I. буюу “Money Is a Major Issue” цомгоо TVT Records-той хамтран хэвлүүлжээ. Тэр үеэс хойш Питтбул 2006, 2007, 2011 онуудад El Mariel, The Boatlift, Planet Pit цомгуудаа тус рекордстой хамтран гаргасан байна. Питбулын 2009 онд гаргасан Rebelution цомогт та бидний сайн мэдэх "I Know You Want Me" and "Krazy" зэрэг уран бүтээлүүд багтсан билээ. "Krazy" дуу нь тухайн үедээ “Hot 100” жагсаалтанд 30 дугаарт, “Hot Rap Tracks” жагсаалтад 11-т бичигдэж байсан бол "I Know You Want Me" дуу нь Их Британи, Канад, Итали, Голландын шилдэг дууны жагсаалтын шилдэг 10-т багтаж байлаа. Биллбоард сэтгүүлд мэдээлснээр "I Know You Want Me" дуу 2009 оны 8 дугаар сарын 29-эд Франц, Европын 100 шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн байна. Дараахан нь Polo Grounds Music-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж Mr. 305 гэх өөрийн нэрийн компанитай болжээ. Rebelution цомгийн өөр нэг сингл Hotel Room Service дуу нь мөн Hot 100 жагсаалтын 8-д бичигдэж байсан юм. Rebelution дэлхий даяар цомог болон дижитал хэлбэрээр 7.5 сая хувь борлогдсон байна.
Авсан шагналын тухайд 2009 онд Биллбоард Латин хөгжмийн наадмаас Латин хил дээрх уран бүтээл нь хамгийн олон татагдсан уран бүтээлч, 2011 онд ALMA авардсаас оны шилдэг уран бүтээлч, 2012 онд Биллбоард Хөгжмийн Авардсаас Give Me Everything дуугаараа шилдэг радио дуу төрөлд шагнал хүртжээ. Түүний нэрээр нийт 9 цомог нэрлэгддэгээс хоёрыг нь бусад уран бүтээлчидтэй хамтран гаргасан байна. Студийн цомгууд
2004: M.I.A.M.I.
2006: El Mariel
2007: The Boatlift
2009: Rebelution
2010: Armando
2011: Planet Pit
2012: Global Warming
Хамтарсан цомгууд
2005: Money Is Still A Major Issue
2012: Original Hits
Сэтгэгдэл байхгүй байна