Та бүхэн хоёр жилийн өмнө жүжигчин Роберт Патинсоны The Twilight Saga: Eclipse киноны Лос-Анжелос хот дахь нээлтийн үеийн зургийг харж байна. Түүнийг Gucci-гийн нил өнгөтэй энэ хослолыг өмсөөд улаан хивсэн дээгүүр алхан өнгөрөх зуур хэдэн зуун эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй орилж байсан сан.Тэгвэл тэр өдрөөс хоёр жилийн дараа нэг киноны анд Кристен Стюарт мягмар гарагт Австралийн Сидней хотод “Цасан цагаан, анчин 2” кинонд зориулсан зураг авалтанд оролцохдоо яг ижилхэн хослол сонгосон байна. Стюартыг найз залуугийнхаа хувцасны шүүгээг ухаа юу даа гэмээр энэ хослол үнэндээ Chaiken-ийнх. Энэ оны хамгийн өндөр орлоготой залуу жүжигчин Стюарт энгийн хүзүүний зүүлт, BaubleBar-ын бугуйвч, гялгар гутлаар хослолоо тодруулсан байна.
Нэг кинонд удаан ажилласан жүжигчид нэг стилисттэй хамтарч ажилладаг юм болов уу? Роберт, Кристен хоёрт энэ хувцас нь сайхан зохисон байна. Гэхдээ грандньюс.мн сайтын үнэнч уншигч танд энэ хоёр дүр төрхийн аль нь илүү сайхан санагдаж байна? Хүү юу охин уу? Доор саналаа бичээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна