Энн Хэтэвейн экс суллагдлаа

Энн Хэтэвейн удаан хугацаанд дотно харилцаатай байсан итали залуу шоронгоос суллагджээ. Тэрээр “Хүмүүс” сэтгүүлд олон сэдвээр томоохон ярилцлага өгсөн байна. Одоо 33 настай Раффаелло Фоллиери жүжигчин бүсгүйд маш их хайртай байснаа мөн гэрлэх тухай хоорондоо ярьж байснаа дэлгэжээ.
Харамсалтай нь Раффаелло Фоллиери 2008 онд хээл хахууль, хуйвалдаан, мөнгө угаасан зэрэг эрүүгийн хуулийн 14 зүйл ангиар буруутгагдаж 3 жил хагас хоригдох ял сонссон юм. Ийнхүү Энн Хэтэвей, Раффаелло Фоллиери нарын 4 жил үргэлжилсэн хайрын романс эцэс болжээ.  Түүний ярилцлагадаа дурдсан сонирхолтой ишлэлүүдээс нэгийг нь сонирхуулахад “Шоронгийн хаалга хаагдсан эхний өдөр амьдрал минь дууслаа гэж бодсон. Гэхдээ би зөвхөн өнөөдрийг яаж давах вэ гэж бодож , хичээж явсаар 3 жил өнгөрч амьд үлдэж чадсан” гэжээ. Одоогоор энэ хосын гурван жилийн өмнөх хайр дурлал эргэн сэргэх эсэх нь тодорхойгүй байна. Жүжигчин бүсгүйн тухай сүүлийн үеийн мэдээг дуулгахад тэрээр тоглох гэж байгаа уран бүтээлдээ зориулан үсээ эрэгтэй хүнийх шиг жижигхэн болгосон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025