Супермодель дахин амаржина
Жизель Бюндхен дараагийн хүүхдээ тээж байгаа нь батлагдлаа. Түүний Бразиль улсын Рио хотын нисэх онгоцны буудалд дөнгөж газардаад, гарч ирж байх үеийн энэ зурагт 31 настай супермоделийн бондгор хэвлий тод буужээ. Хүүхэд
төрүүлсэн бүсгүйчүүдэд тулгардаг арьс язрах, таргалах зэрэг зовлонг
тойрч гарч чадсан Жизель олон сая доллараар үнэлэгдэх биеэ сайхнаар нь
хадгалж чаддаг. Энэ бүсгүй өмнө нь жирэмсэн үедээ тайзан дээр гарч, шинэ
хандлага гаргаж ирж байсан удаатай.
Үзэсгэлэнт сахиусан тэнгэрийн ууган төрсөн хүү нь 2 ой хагастай Бенжамин Рейн бол нөхөр Том Брэдийн 4 настай Жак хүүгийн хойд ээж юм. Жизель 6 хүүхэдтэй айлын охин бөгөөд аавынх шигээ өнөр гэр бүлтэй болохыг хүсдэг гэж олонтаа ярьж байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна