Нар буцахтай зэрэгцэн хур бороо элбэгшиж, одоо л нэг зун ирж байх шиг.
Монгол нутаг даяар ийн бороошвол ч зуны дэлгэр цаг эх оронд минь удахгүй
ирэх нь. Энэ өдрүүдэд дэлхийд танигдсан өвгөн зохиолч Чинагийн Галсан
гуайн тухай нэгэн хор шаргүй мэдээг хүргэж байна. Эрт цагт хур цөөн, ган гачиг тохиолдсон үед бөөгийн эрдэмтэй задач хүн тэнгэрийг аргадаж хур бороо гуйдаг байжээ. Тэнгэр задалж хур асгаруулдаг учраас задач хэмээн нэрийдсэн байна. Чинагийн галсан гуай бороо хувилуулж монгол нутгаа өмнөх шиг нь ногооруулчихсан гэж санааширч явна. Саяхны нэг томоохон арга хэмжээнд оролцохдоо Ч.Галсан “Би нэг гартаа шинжлэх ухааныг, нөгөө гартаа бөөгийн эрдмийг бариад явж байгаа задач хүн. Задач хэмээх мартагдсан мэргэжлийг сэргээж, шинжлэх ухаан, бөөгийн хүчийг нийлүүлвэл монголыг дахин ногооруулахад болохгүй зүйл байхгүй” гэж итгэл төгс ярьж байна лээ.
Нээрээ ч чадалтай хүчтэй бөө нар олон болсон гэж шуугиж байгаа энэ үед Чинагийн Галсан гуайн хэлснийг үгүйсгэх арга байхгүй. Үүл буудаж түймэр дарж байхаар тэнгэрээ аргадсан нь Монголчуудын аз хийморьт ч аятай биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна