27 сая хүн боолчлогдож байна

АНУ жил бүр дэлхийн 185 улсад боолчлол ямар хэмжээтэй байгаа тухай мэдээлэл гаргадаг. Энэ жилийн дүн мэдээллээр 27 сая хүн боолчлогдож байгаа нь тогтоогджээ. Хүн худалдаалах гэмт хэргийн гол охь нь хүний эрх чөлөөг үгүйсгэхээс эхэлдэг байна. Үүнд хаана, яаж амьдрахаа сонгох эрх чөлөө, ажиллах, эсвэл ажил эрхлэхгүй байх сонголт хийх эрх чөлөө, аюул заналаас ангид байх эрх чөлөө, биемахбодийн хувьд халдашгүй байх эрх чөлөө зэргийг үгүйсгэж хязгаарлахыг боолчлолд тооцдог байна. Дээрх жагсаалтад хамрагдсан 185 орны дөнгөж 33 нь л боолчлол, хүний худалдааг бүрэн хориглосон хууль баталсан байна. Дашрамд мэдээлэхэд АНУ боолчлолын эсрэг хууль гаргасны 150 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025