Анжелина хорон санаатын дүрд
Жүжигчин Анжелина Жоли “Нойрсож буй гүнж” хүүхэлдэйн киноны дэлгэцийн хувилбарт хорон санаат Малефисент хатны дүрд тоглож байгаа билээ. Тэгвэл хорон санаат, үзэшгүй шулмын дүрд хувирсан анхны фото зургийг танд хшргэж байна. Шар нүд, шанааны том яс, аймшигтай улаан уруул, тас хар эвэртэй толгойн арчуур зэрэг нь дэлхийн хамгийн хүсэмжит бүсгүйг эрт цагийн хорон санаат хатан хаан болгон хувиргажээ. Диснейн бүтээж буй энэхүү гурван хэмжээст "Maleficent" кино 2014 оны гуравдугаар сарын 14-нд нээлтээ хийх ёстой. УСК-нд нойрсогч Аврора гүнжийг биш 1959 онд гарсан хүүхэлдэйн кинонд ялагдал хүлээдэг хорон санаат хатан хааны тухай өгүүлэх гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна