Хакүхо кинонд тоглоно

Энэ онд Монгол, Япон улсын хооронд дипломат харилцааны тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтарсан үйл явдалууд үргэлжилсээр байгаа билээ. Мөн саяхан энэ ойд зориулан Японы “Earl grey Film”  компаниас ажиллгааны тухай “Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” уран сайхны кино хийж байгаа юм байна. Уг кино 2013 онд дэлгэцээр гарч эхлэх бөгөөд киноны сурталчилгааны хүндэт элчээр ёкозүна Хакүхо томлигдлоо гэж “Токүшима шимбүн” сонин өчигдөрийн мэдээндээ гаргасан байна. “Монгол залуу бейсболчийн тэмдэглэл” киноны зохиолыг Монголд бейсболын багшаар ажиллаж байсан япон залуугийн өдрийн тэмдэглэлээс сэдэвлэн бичсэн аж. Тэгээд энэ кинонд Хакүхо гол дүрд нь тоглоно гэсэн сонирхолтой, сайхан мэдээ дуулдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025