Энэ жилийн сонгууль хөдөө хотгүй сонирхолтой бас шинэ үеийн хүчээ авсан ширүүн өрсөлдөөн өрнөчихсөн байгаа билээ. Хэн олны танил, одон гавьяатай байна хэн бугай ч сонгуульд ялж улс төрийн сэнтийд заларч болно гэсэн сонгуулийн үймээн хаа сайгүй. Гайхмаараа гэдэг энэ л байх даа гэж халаглах ахмад үеийнхэн хэлхээс цаашгүй. Учраа мэдэхгүй жаалууд, дуучин, жүжигчин, бөх, жагсаал цуглааны манлайлагчид, бизнесмэнүүд гээд өнгө мөнгөтэй сонгуулийн ажилдаа ороод байдгаа шавхаж явна. Цөөхөн болоод тэрүү манайдаа олны танил ноёд, хатагтай нар энэ сэнтийд санаархаж, улс төрд ингэж бөөн бөөнөөрөө шавж байгаагын гол зангилаа нь улс төрд хэн мөнгө хөрөнгөтэй байна тэр төр барьж чадна гэсэн ойлголттой, улс төр гэдэг маш амархан болчихсоныг харуулж байна гэдэг. Манайхаас бусад өндөр хөгжилтэй орнуудад улс төр бол улс төрөөрөө, урлаг соёл бол урлаг соёлоороо, салбар салбараа хариуцан ажиллаж явдаг. Харин манайдаа энэ нь эсрэгээрээ эргээд улс төр гэх энэ сонирхолтой тоглоомоор ямар ч аавын хүү, ээжийн охид өвчилөөд нэр бүхий өвчний хэмжээнд хүрчихсэн гэхэд болно. Ямартай ч 2012 оны сонгууль сонирхолтой болох нь тодорхой болчихсон байгаа. Гавьяатууд бүгд сонгуульд
Энэ жилийн сонгууль хөдөө хотгүй сонирхолтой бас шинэ үеийн хүчээ авсан ширүүн өрсөлдөөн өрнөчихсөн байгаа билээ. Хэн олны танил, одон гавьяатай байна хэн бугай ч сонгуульд ялж улс төрийн сэнтийд заларч болно гэсэн сонгуулийн үймээн хаа сайгүй. Гайхмаараа гэдэг энэ л байх даа гэж халаглах ахмад үеийнхэн хэлхээс цаашгүй. Учраа мэдэхгүй жаалууд, дуучин, жүжигчин, бөх, жагсаал цуглааны манлайлагчид, бизнесмэнүүд гээд өнгө мөнгөтэй сонгуулийн ажилдаа ороод байдгаа шавхаж явна. Цөөхөн болоод тэрүү манайдаа олны танил ноёд, хатагтай нар энэ сэнтийд санаархаж, улс төрд ингэж бөөн бөөнөөрөө шавж байгаагын гол зангилаа нь улс төрд хэн мөнгө хөрөнгөтэй байна тэр төр барьж чадна гэсэн ойлголттой, улс төр гэдэг маш амархан болчихсоныг харуулж байна гэдэг. Манайхаас бусад өндөр хөгжилтэй орнуудад улс төр бол улс төрөөрөө, урлаг соёл бол урлаг соёлоороо, салбар салбараа хариуцан ажиллаж явдаг. Харин манайдаа энэ нь эсрэгээрээ эргээд улс төр гэх энэ сонирхолтой тоглоомоор ямар ч аавын хүү, ээжийн охид өвчилөөд нэр бүхий өвчний хэмжээнд хүрчихсэн гэхэд болно. Ямартай ч 2012 оны сонгууль сонирхолтой болох нь тодорхой болчихсон байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна