“Anemone” хамтлагийн ахлагч Оно Японд сурна

“Making the Band-1” шоунаас төрөн гарсан “Anemone” хамтлаг ууган хүүхдийн ёсоор ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж чадсан. Насаар багахан, зан ааш эвдрээгүй болоод ч тэр юм уу хоёр дахь шоуны ялагч “Extacy” хамтлагаас олон фентэй. Тэгвэл сүүлийн үед дөрвүүлээ үзэгдэх болсон “Anemone” тус хамтлагийн ахлагч Оно арлын япон улсад урлагийн чиглэлээр суралцахаар хамтлагаа орхисон тухай мэдэгдлээ. Телевизийн дэлгэцээр эцэг эхийнхээ тухай ярьж үзэгчдийн нулимсыг унагаж байсан бондгор хөөрхөн Оноог хамтлагийн найзууд нь үгүйлсээр байна. Нэгэнт Оногийн орон зайг хэн ч нөхөж чадахгүй учир Жанна, Жулиа, Цэнгэлэн, Халиун 4 гэр бүлдээ шинэ гишүүн нэмэлгүй үргэлжлүүлэн уран бүтээлээ туурвихаар шийдсэн байна. Арлын Японыг зорьсон алаг нүдэн Онодоо уншигчдынхаа өмнөөс амжилт хүсч байна.
Грандньюс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025