Бээжин хотын дээр аварга том мөөгөн үүл гарчээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Бээжин хотын тэнгэрт аварга том мөөгөн үүл үүсч ард иргэд Армагеддон шиг гай гамшиг тохиох нь гэж үймж сандралджээ. Азаар энэ үүл ямар нэг муу үйл явдлын эхлэл биш байгалийн энгийн үзэгдэл байсан байна. Гэхдээ мөөгөн үүлний хэмжээ хэдэн км хүрч, цахилгаан цахиж, 12 сая хүнтэй Бээжин хотын тэнгэрийг нэг цаг гаруй эзэгнэсэн нь хүн бүхэнд сүрдэл төрүүлсэн нь мэдээж ээ. Гэрэл зураг, телевизийн камерын дуранд буусан энэ үүл цөмийн бөмбөг дэлбэрсний дараах үеийнхтэй адил харагдаж байгаа юм. Хятадын Үндэсний агаар мандалын судалгааны төвөөс энэ үзэгдэл цэцэгт байцаа хэлбэрт орсон аянга цахилгаантай борооны ямар ч аюулгүй үүл болохыг мэдэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025