Английн эзэн хааны гэр бүлийнхний жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Гартерийн Зарлиг” нэртэй баатарлаг үйлстнийг алдаршуулах ёслол боллоо. Энэ ёслолд Хатан хаан Хоёрдугаар Элизабет нөхөр Эдинбургийн гүнгийн хамт, Хунтайж Чарльз эхнэр Камиллагийн хамт, залуу Хунтайж Уйллъям гүнж Кейтийн хамт болон бусад олны танил эрхмүүд, язгууртан эрхмүүд оролцжээ. Уламжлалт залаатай малгай, намирсан урт нил ягаан хамбан нөмрөгтэй хунтайж Уйллъям Виндсорын Шилтгээнээс аавынхаа хамт гарч баярын явган жагсаалд оролцсон байна. Кэмбрижийн Гүнгийн авхай, гүнж Кейт өөрийн хувцаслах хэв маягтай үнэнч хэвээр байна. Гүнж Alexander McQueen-ы хүрэм, Jane Corbett-ын гоёмсог малгай өмсөж, Хунтайж Чарльзын гэргийн Корнваллын Гүнгийн авхай Камиллаан хамт эрчүүдийн баатар эрчүүдийн жагсаалыг үзжээ. Өдгөө 91 настай Эдинбургийн гүн эхнэр Хатан хаан Хоёрдугаар Элизабетийн хамтаар хүүхдүүдээсээ км гаруйн зайтай алхсан байна. Энэхүү уламжлалт ёслол нь Их Британий хөлөг баатруудын балар эртнээс уламжилж ирсэн баяр бөгөөд Хунтайж Уйллъям 4 жилийн өмнөөс энэ жагсаалд оролцох эрхтэй болсон гэнэ.Хунтайж Уйллъям хөлөг баатрын хувцастай
Английн эзэн хааны гэр бүлийнхний жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Гартерийн Зарлиг” нэртэй баатарлаг үйлстнийг алдаршуулах ёслол боллоо. Энэ ёслолд Хатан хаан Хоёрдугаар Элизабет нөхөр Эдинбургийн гүнгийн хамт, Хунтайж Чарльз эхнэр Камиллагийн хамт, залуу Хунтайж Уйллъям гүнж Кейтийн хамт болон бусад олны танил эрхмүүд, язгууртан эрхмүүд оролцжээ. Уламжлалт залаатай малгай, намирсан урт нил ягаан хамбан нөмрөгтэй хунтайж Уйллъям Виндсорын Шилтгээнээс аавынхаа хамт гарч баярын явган жагсаалд оролцсон байна. Кэмбрижийн Гүнгийн авхай, гүнж Кейт өөрийн хувцаслах хэв маягтай үнэнч хэвээр байна. Гүнж Alexander McQueen-ы хүрэм, Jane Corbett-ын гоёмсог малгай өмсөж, Хунтайж Чарльзын гэргийн Корнваллын Гүнгийн авхай Камиллаан хамт эрчүүдийн баатар эрчүүдийн жагсаалыг үзжээ. Өдгөө 91 настай Эдинбургийн гүн эхнэр Хатан хаан Хоёрдугаар Элизабетийн хамтаар хүүхдүүдээсээ км гаруйн зайтай алхсан байна. Энэхүү уламжлалт ёслол нь Их Британий хөлөг баатруудын балар эртнээс уламжилж ирсэн баяр бөгөөд Хунтайж Уйллъям 4 жилийн өмнөөс энэ жагсаалд оролцох эрхтэй болсон гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна