Гурван хүүхэд Том Крузт хангалттай гэнэ. Тэрээр одоогийн гэргий Кети Холмезоос төрсөн 6 настай Сури, Николь Кидманы 17 настай Коннор, 19 настай Белла хэмээх гурван хүүхэдтэй билээ. Том Круз ойрын хугацаанд гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх бодолгүй байгаа гэнэ. Тэрээр People сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгөхдөө 3 хүүхэдтэйгээ хангалттай аз жаргалтай байгаа гэж хэлжээ. enkhriishagai batbayar: Ирэх сарын 3-нд 50 нас зооглох гэж буй жүжигчин Том Круз энэхүү баяраа Исландад гэр бүлийнхнийхээ хамт тэмдэглэх юм. Тэрээр Исландад Oblivion хэмээх киноны зураг авалтанд оролцож байгаа юм. Дашрамд сонирхуулахад түүний хамгийн сүүлд тоглосон Rock of Ages кино нь 15-нд нээлтээ хийсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна