Кени Вест Ким 2-ын Парис дахь болзоо

Хайр дурлалын Парис хотод Ким Кардашиан, Кени Вест нар болзож байна. Өнгөрсөн 4 дүгээр сараас болзож эхэлсэн энэ хос Кени Вестийн уран бүтээлийн ажлаар Парис хотод ирээд байгаа нь энэ юм. Тэд одоогоор Four Seasons Hotel George V зочид буудалд байрлаж байгаа. Ким Кени нар Аавуудын баярын өдрөөр үдийн хирд L"Avenue on Avenue Montaigne-д цайлж дараа нь зайрмаг авч идэцгээсэн байна. Оройтсон өглөөний цайныхаа дараа залуус тансаг зэрэглэлийн автомашин түрээсийн газарт очиж, цагаан Lamborghini унаж гарчээ. Тун харамсалтай нь Парис хотоор зугаалах гэсэн тэдний оролдлого автозамын түгжрэлээс шалтгаалан бүтэлгүйтсэн байна. 31 настай Кардашиан, 35 настай Вест нар Эйффелийн Цамхаг руу очих 4 км орчим замд цаг гаруй явж хүрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025