Монголын болоод дэлхийн олон гэрлэсэн эрчүүдЦаашилбал энэ сонгуулиар сонгож болохгүй эрхмүүд, сонин хачин нэр дэвшигчид, мөнх тэнгэрийн онгод дуудлагатай олны танил удган зайрангууд, Э.Одгэрэл хатагтайн эрүүл мэндийн асуудал, Монголын агуу их удам судартай элитүүдийн нэг, Ардын зураач Додийн Чойдогийн үргэлжлэл Цогийн Чинбат ноёнтны угсаа гарлын түүх, энэ парламентын бие даагч гэдгээрээ алдартай, хэдэр ёдор үгтэй, шулуун шударга З.Алтай гишүүний илэн далангүй ярилцлага гээд олон сонирхолтой, содон мэдээллүүд энэ дугаарт багтсан байна.
Тус сэтгүүлийн сонгодог урлаг болоод хүчирхэг удирдагчдын намтар түүх, олны тэр бүр мэддэггүй амьдралын түүхийг өгүүлдэг “Гранд лэди”, “Гранд хүмүүс” булангууд уншигчдын тэсэн ядан хүлээдэг булангууд болсон. Тэгвэл тэд энэ удаад дэлхийн урлагийн түүхэнд гарсан анхны тэсрэл Импрессионистуудын тод төлөөлөгч, хүн төрөлхтний баяр баясгалангийн зураач гэгддэг Пьер-Аугуст Ренуарын амьдрал, уран бүтээл мөн Английн одоогийн хатан хаан II Элизабетаас өмнө тус улсын хаан ширээнд заларч байсан хатан хаан I Элизабетын кино мэт сонирхолтой амьдрал намтрыг дэлгэжээ. Онгон хатан хаан гэдгээрээ алдаршсан I Элизабетын тун ч өвөрмөц, басхүү хүчирхэг түүх таны сонирхлыг татах нь дамжиггүй. Энэ мэт олон сонирхолтой мэдээ мэдээллийг та “Гранд”-ын 22 дахь дугаараас олж уншиж болох нь ээ. Сонгуулийн халуун өдрүүд эхэлж, сурталчилгаа пиар ханхлуулсан мэдээллийн их урсгал дунд залхаж, ядарсан ард түмэн зурагт үзэж, сонин уншихаасаа зугтаж байхад эсрэгээрээ “Гранд” сэтгүүлийн өмнөх дугаар богино хугацаанд борлогдсон учраас тус сэтгүүлийн ээлжит дугаар ийн цөөн хоногийн дараа уншигчдынхаа гар дээр очиж байгааг мөн тэд онцолсон. Та сонгууль, улс төрөөс ангид сонирхолтой мэдээлэл уншихыг хүсвэл “Гранд” сэтгүүлээ худалдан аваарай. Нэмж дуулгахад тус сэтгүүлийн хэвлэл захиалга энэ сарыг дуустал орон даяар явагдаж байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна