Миссүүд гэж мангасууд болсон энэ цагт жинхэнэ сайхан хүүхнүүд нь гоо бүсгүйн тэмцээнд орохоо больчихсон нь хиймэл хөх бөгс, сормуус сэлттэй миссүүд олноор төрж, гоо бүсгүй, сайхан бүсгүй хэмээх үгийн утга, чанарыг уландаа гишгэсэнтэй холбоотой гэж болно. Ядаж байхад мисс өргөмжлөлтэй бүсгүйчүүд ёс юм шиг айл гэр үймүүлж эсвэл арга ядахдаа харьд бэрлэдэг болсон хачин моодыг яалтай ч билээ. Охид ариун бол төр ариун хэмээн сонин янзын уриатай зохиогдож байсан 2007 оны “Мисс Монголия” тэмцээнээс Мисс авьяас өргөмжлөл авч байсан энэ бүсгүйг Б.Ганболор гэдэг. Сүүлийн үед SBN телевизээр амралтын нэвтрүүлэг хөтөлж, цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзах болсон энэ бүсгүйг “Total music”-ын Од-Эрдэнийн үеэл бүсгүй гэдгийг олон нийт төдийлөн мэдэхгүй болов уу. Нөхөргүй, хүүхэдтэй ганц бие энэ бүсгүй манай нэгэн олны танил хөтлөгч эртэй дотно харилцаа тогтоогоод чамгүй хугацаа өнгөрч байгаа юм байна. Өнөөх хөтлөгч эр нь нас залуу ч 2 хүүхдийн аав, тогтсон амьдралтай нэгэн гэнэ. Олны ярих нь мөн л амьдралтай хүнээс хүүхэдтэй болсон авьяаслаг мисс бүсгүй айл гэр үймүүлэх, амьдралтай эрчүүдтэй явалдах дур сонирхол ихтэй хүн үү, эсвэл аргагүй сэтгэлийн дуудлага, хайр дурлалдаа хөтлөгддөг юм уу, бүү мэд. Манай миссүүд гэж нэг иймэрхүү л улс байх юм даа.

Сэтгэгдэл байхгүй байна