Дэлхийн шилдэг тенор, дуурийн дуучин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өнөөдөр 12:00 цагт эх орондоо ирлээ.Тэрбээр нисэх онгоцны буудлаас шууд ДБЭТ-т ирж сэтгүүлчтэй уулзаж ярилцсан юм. Дашрамд сонирхуулхад Э.Амартүвшингийн эхнэр нь бас ДБЭТ-ийн гоцлол дуучин, солист ангийн дарга Д.Туяа гэх бүсгүй бий. Э.Амартүвшингээс нэлээд эгчмэд бүсгүй бөгөөд хоолойн цар хүрээгээрээ хэний ч хойно орохгүй чадалтай сүйхээтэй бүсгүй гэдэг. Тэд хамтдаа явж хамтдаа ирсэн юм. Мөн Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 15-нд буюу маргааш Тайваньд тоглолтод оролцохоор явах аж. Энэнд бас гэргийгээ дагуулж явах юм байна. Гэргий хүнийхээ хувьд мөн мэргэжил нэгт хүнийхээ хувьд мэдээж тусалж дэмжиж, урам зориг, хүч өгдөг болохоор байнга хамт байдаг болохоор энэ их амжилтанд хүрэхэд бас ч гэж нөлөөлдөг байх. Ямартай ч мэргэжил нэгтэй сонгодог гэр бүлд аз жаргал хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна