Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин С.Ганзориг гавьяат шинэхэн цомгоо өлгийдөхөөр тун ч завгүй яваа сурагтай. Ялангуяа уул, усны тухай дууг амилуулахдаа гаргууд гэгддэг тэрээр төрийн тахилгатай болон дархан цаазтай түүхэнд мөнхөрсөн уулсыг бүгдийг нь магтан дуулж, цомог гаргахаар сэтгэл шуулдсан гэнэ. Урьд нь буурал үсээр имиж хийдэг залуухан сайд Ж.Энхбаярын сонгуулийн сурталчилгаанд өдөр шөнө, өглөө оройгүй гүйж, алтан гургилдай шиг хоолойгоо зөвхөн түүнд зориулж зөөлөн суудалд нь тухлахад тусалсан гэдэг. Гэхдээ С.Ганзориг зүгээр дуулаагүй хариуд нь гавьяат хэмээх сайхан цолоор мялаалгаж байсан удаатай. Тэгэхээр гавьяат маань уулын дуунуудаас бүрдсэн цомгоо улс төрийн зорилготой гаргаж байхыг ч үгүйсгэх аргагүй бололтой. Ялангуяа Бурхан буудай уул хэмээн төрсөн нутаг Говь-Алтайнхаа уулыг магтан дуулдаг байсан бол одоо Чингэлтэй хайрхан ууланд зориулсан дууг эгшиглүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон гэнэ лээ. Энэ цомог хэнийх бол оо
Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин С.Ганзориг гавьяат шинэхэн цомгоо өлгийдөхөөр тун ч завгүй яваа сурагтай. Ялангуяа уул, усны тухай дууг амилуулахдаа гаргууд гэгддэг тэрээр төрийн тахилгатай болон дархан цаазтай түүхэнд мөнхөрсөн уулсыг бүгдийг нь магтан дуулж, цомог гаргахаар сэтгэл шуулдсан гэнэ. Урьд нь буурал үсээр имиж хийдэг залуухан сайд Ж.Энхбаярын сонгуулийн сурталчилгаанд өдөр шөнө, өглөө оройгүй гүйж, алтан гургилдай шиг хоолойгоо зөвхөн түүнд зориулж зөөлөн суудалд нь тухлахад тусалсан гэдэг. Гэхдээ С.Ганзориг зүгээр дуулаагүй хариуд нь гавьяат хэмээх сайхан цолоор мялаалгаж байсан удаатай. Тэгэхээр гавьяат маань уулын дуунуудаас бүрдсэн цомгоо улс төрийн зорилготой гаргаж байхыг ч үгүйсгэх аргагүй бололтой. Ялангуяа Бурхан буудай уул хэмээн төрсөн нутаг Говь-Алтайнхаа уулыг магтан дуулдаг байсан бол одоо Чингэлтэй хайрхан ууланд зориулсан дууг эгшиглүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон гэнэ лээ.
Сэтгэгдэл байхгүй байна