
Энэ 11 дүгээр сарын 16-нд дэлгэцнээ гарах “Breaking Dawn” киноны хоёрдугаар хэсгийг дэлхий даяар киноны шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээсээр байгаа билээ. Тэгвэл Entertainment Weekly цахим хуудас Эдвэрд, Белла болон тэдний хүн, цус сорогчийн эрлийз Ренесмий охины зургийг танилцууллаа. Өдөр өдрөөр өсдөг Ренесмий охины дүрд 11 настай Макензи Фой тоглосон байна. Энэ бяцхан охин өмнө нь "Flash Forward", "Hawaii Five-O" зэрэг телевиз, өргөн дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд тоглосон туршлагатай. Белла буюу Кристен Стюарт охиныхоо тухайд “Би Макензитэй элдэв зүйлийн тухай ярилцах дуртай. Киноны чухал дүр бүтээж байгаа болохоор энэ хүүхдийн толгойд юу эргэлдэж байгааг мэдэхсэн гэж үргэлж хорхойсдог. Би анх урлагт хөл тавихдаа түүнтэй чацуу байсан” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна