“Гранд Хүмүүс” ярилцлагын номын нээлт “Гранд” боллоо

Сэтгүүлч М. Уранчимэгийн “Гранд Хүмүүс” номын хурим өнөөдөр 12 цагт “Интерном” номын их дэлгүүрт  ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Түүний ярилцлагын түүвэр номонд монголын улстөр, урлаг, спорт, бизнесийн 32 эрхмийн онц сонирхолтой ярилцлага багтсан тухай бид мэдээлж байсан.
“Гранц Хүмүүс” номын хуриманд ахмад зохиолч Чинагийн Галсан, Долгорын Цэнджав, Ц. Хулан, Б. Шүүдэрцэцэг, яруу найрагч Н. Гантулга, Сангийн дэд сайд Ч. Ганхуяг, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, ДУЭТ-ийн захирал Б.Сэргэлэн, МУГЖ С. Мөнгөнцэцэг , “Polo” С. Эрдэнэчимэг нарын хүндэт зочид хүрэлцэн ирж, яруу найрагч Б.Төгсжаргал хөтлөн хүргэлээ.
Сэтгүүлч М. Уранчимэг номын баяраа нээcний дараа, сэтгүүлч До. Цэнджав шавийнхаа анхны номыг өөрийн бичсэн “Мянган цэн үг” хэмээх номоороо мялаасан юм. Тэрээр “Гранд Хүмүүс” номонд гранд, үлэмж төгс төгөлдөр хүмүүс, тэдний дотоод ертөнц, өөрөөсөө ч нууж явдаг нууцуудыг ил гаргасан гайхалтай ярилцлагуудыг багтаажээ хэмээн үнэллээ. Сэтгүүл зүйн ярилцлагын гол нь өөрийгөө илэрхийлж, үгээ хэлж чаддаг хүмүүсийг эрж олохдоо байдаг, энэ номонд бүхэл бүтэн түүх, гүн ухаан, соёл, гоо сайхныг цогцолсон байна гэж  До. Цэнджав зохиолч “Гранд Хүмүүс” номын тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.
Яруу найрагч Цоодолын Хулан Монгол улс сүүлийн жилүүдэд газрын хэвлийгээс эрдний талстуудаа нээж байгаа ч бүх салбарт хүнийг нээж чадаагүй. Хүний сэтгэлийг номын хуудас шиг дэлгэж, эргүүлж чаддаг сэтгүүлч бол миний эрхэм дүү, эрхэм найз Манханы Уранчимэг юм аа. Сэтгүүлч Уранчимэгийн хүний сэтгэл рүү өнгийж, сайхныг нь олж харъя гэж эрмэлздэг чанар олон сайхан хүний ярилцлага, ном боллоо хэмээн Ц. Хулан үгээ төгсгөлөө.
Сэтгүүлч М. Уранчимэгийн өнөөгийн Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай 2008 онд хийсэн ярилцлага “Гранд Хүмүүс” номын нэг хэсэг болсон. Тэрээр номын нээлтэнд зориулж үг хэлэхдээ Ч. Ганхуяг “Энэ ном 21 дүгээр зууны эхний хагаст амьдарч байсан хүмүүсийн юу бодож, сэтгэж, мөрөөдөж байсны баталгаа боллоо” гэсэн юм.
Тэр бүр номын баярт хүрэлцэн ирж, дотоод сэтгэлээ нээдэггүй дэлхийд танигдсан монгол зохиолч Чинагийн Галсан энэ хуримын хүндэт зочдын нэг яах аргагүй мөн юм. Тэрээр “Гранд Хүмүүс” номыг бүүвэйлсэн нь тэнд хурсан хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж чадлаа. Ч. Галсан гуай “Шинэ номоо гар дээрээ авахад амаржих газраас нялх үрээ гарч ирэхэд тэврэх мэт өег сэтгэл төрдөг. Би 4 хүүхэдтэй, хүүхдээ тэврээд бүүвэйлж байхдаа би сайн сайхан зүйлсийг бодож, зохиож мөрөөддөг байсан гээд Уранчимэгийнхээ энэ хүүхдийг / “Гранд Хүмүүс” ном сурв./ би өөрийнхөө хэлээр бүүвэйлж өгье хэмээн бүүвэй аялсан юм.
Сэтгүүлч, яруу найрагч Н. Гантулга найз Уранаадаа “Гранд” хэмээх нэрийг брэнд болгож, үе үеийн “Гранд Хүмүүс”-ийг бидэнд хүргэхийг хүсч, алд цагаан хадаг дэлгэн “Урлагийн түүх” номоор бэлэг барьсан бол сэтгүүлч, зохиолч Б. Шүүдэрцэцэг номын зохиогчийн сэтгүүл зүйн салбарт хөл тавьж байх үеийг дурссан юм. Арав гаруй жилийн өмнө М. Уранчимэг мэдээ бичихдээ ч сэтгэлээ шингээдэг, цаг үргэлж бичлэгийн эрэл хайгуул хийдэг байсан учир ирээдүйд ихийг бүтээх сэтгүүлч болно гэдэгт дэгжин зохиолч Б. Шүүдэрцэцэг итгэлтэй байжээ.
Ийнхүү “Гранд Хүмүүс” номын баяр ахмад, туршлагатай зохиолч, сэтгүүлчдийн үнэлэлт дүгнэлт, сайшаалыг харамгүй сонссон, элит эрхмүүд, зохиогчийн дотны хүмүүс, хэвлэлийнхний хамт сайхан болж өнгөрлөө.
Номын хур аривжих болтугай!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Eegii
    manaihaan ene jiliin songuulid ner devshij baigaa humuusees ardchilsan namiin humuusiig songovol yasan yum be heregjuuleh ajil muriin hutulburtei ni taniltssan gaigui yum shig baina lee zaluusaa sudalj uzeed zub songolt hiitsgeegeerei itgej baigaa shuu zaluusaa
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • алтанзул
    дандаа бид ингэж хууртах ёстой гэж үү дандааа бид ингэж дарлагдах гэж үү одо бидний ялах цаг ирсээн ардчилсан орны залуус бид ардчилалыг хүсэж байна олуулаа ялах цаг нь болсоон АН тайгаа нэгдээд олуулаа ялцгаая
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • khankhuu
    Zaluusaa oluulaa oluulaa oluulaa saihan amidraliin tuluu hamtdaa negdie ee hamtdaa negdene gedegt itgeltei baina shuu
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Ardchilsan uls
    Ardchilsan nam ni Mongol hun hotolboroo bii bolgohiin tuld hoer jiliin hugatsaand niislel21 aimag330 sumaar 165000 km zamiig tuulj bj bolowsruulsan yum bn Ingej yawhdaaa niigenediin zasagbolovsrolsoelshinjleh uhaaneruul mendbatlan hamgaalah zereg salbar salbariin mergejiltnuudhumuustei hamtran bolovsruulsan yum bnUneheer sain ajillajeeTa bugded amjilt husiii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • БӨХӨӨ
    ардчилал гэдэг нь ард түмний засаглал гэсэн үг тийм дээ ч ардчилсан нам ард түмний хоолой болж чадна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • huselt bn
    Manai ulsad mungu bn bayalag bn odooo zuvhun uuniiig zuv udirdah humuuus l heregtei bnardchilsan namiiinhan UIHd olonh ni boloosoi gj husey ene ih bayalagiiig zuv udirdah heregtei shuuu
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • жуу
    Аугаа түүхтэй түүхтэй монгол түмэм бид Хүн шиг амьдарч Улс шиг хөгжихийг би хүсэж байна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Халиунболд
    Ардчилалд амжилт хүсье Олуулаа бид чадна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • qqqqqqqqqqq
    Хүн шиг амьдарч Улс шиг хөгжихөөр байна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • лоолооо
    Шинэ Улаанбаатарын төлөө АН нэгдэцгээе Залуучуудаа
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • лхагва
    Шинэ Улаанбаатарын төлөө АН нэгдэцгээе Залуучуудаа
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • altai
    ardchilsan nam helsneee urgelj hiideg itgel aldaj bgagui nam gedegtei sanal niilehgui hun bhgui bhaa
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • уул нь
    манай АРД ТҮМЭН ухаантай болхоор энэ бүгдийг залруулж чадах сонголт хийж чадна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Buhnii toloo
    Buhnii toloo bi Ardchilaliig demjnee Manaihaan demjeerei
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Гэрэлцэцэг
    АН дэмжиж байна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Suren
    Ardchilsan namin muriin hutulburig demjij bga shuu
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • hulan
    hamtdaa ardchisan namaa demjeed ugii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • buhniig chadagch
    ardchilaan demjij oyuunaa tseneglii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • kakakakak
    Ardchilal bid aalznii tor met burhsen avligiig ystgahiin toloo ard olniig zalhaasan hund syrtliig oorchlohiin toloo amin hyvian hicheesen bohir bulegleliig ugui hiihiin toloo amidral ahuig tyildyylsan yadyyrliig arilgahiin toloo ardchilal oroltsono
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • ном гоё шүү заавал олж уншинаасэтгүүлийнх нь ярилцлага лав сайн байдаг ном нь бас тийм байх гэж итгэж банйа
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • надад бол баяр сонин байна басзаавал олж уншинаа
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • chinagn galsan guai baabar soelmaa batorgil odonchimeg ed narin yarilclga sonin bna mundag humuus shu deamjilt husii
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • манайхн юм хийсэн нэгэндээ байнга ингэж атаархаж явдгаа болимоор юм чадсан л байна ш дээ гоё ярилцлага гоё шдээ
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • yooy ene heden setguulchid heden haltar yriltslaga avchaad nom gargana6 tegeed baiguullaguudad shahaad yvna ichihed yanaa
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • mundag zohiolch shuu german helen deerh zohioluudaa zarimiigan mongoloor hurvuulvel ch goy shuu
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • bayar hurgie avch unshinaa
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025