Өмнөд Солонгосын кино од жүжигчин Ку Хён Жон нь одоо “Монгол” телевизээр гараад байгаа “Их үйлс” киноны Ерөнхийлөгч эмэгтэйн дүрд тоглосон жүжигчин гэдгийг мэдэх хүн цөөнгүй биз ээ. Анх манайд орчуулагдан гарч байсан “Элсэн цаг” киноны дүрээр бид сайн таних болсон тэрээр солонгосдоо л нэртэй эмэгтэй жүжигчдийн тэргүүн байранд жагсдаг авьяаслаг жүжигчин юм гэнэ лээ. Тэрээр бусад эмэгтэй жүжигчдээс царай төрх, жүжиглэлтээрээ ялгарч чаддагаараа найруулагчдийн болон үзэгчдийн хайртай жүжигчин болсон. Хамгийн сүүлд тоглосон энэ кино нь Солонгосын SBS телевизээр гарч эхэлснээсээ хойш Солонгосыг байлдан дагуулж чадсан юм. Энэхүү кино нь анхны Ерөнхийлөгч эмэгтэйн дүрийг бүтээснээрээ мөн уг дүрээ маш уран чадварлаг бүтээж хэр чансаатай жүжигчин гэдгээ баталж чадсан гэж найруулагч нар нь сэтгэл хангалуун хэлсэн байна. “Их үйлс” кинонд Со Хэ Рим гэдэг нэрээр дүр бүтээж эмэгтэй хүний хатуужил, уян зөөлөн сэтгэлийг харуулсан кино нь улсын хэргээс болж нөхрөө алуулж, бэлэвсэн эмэгтэйгээс Ерөнхийлөгч хүртлээ дэвшдэг эмэгтэйн дүрийг гаргадаг. Тэрээр Солонгосын эмэгтэй жүжигчдээс хамгийн өө сэвгүй сайхан арьстай жүжигчин гэдэг. Ихэнхидээ буддаггүй бөгөөд будсан юм шиг харагддаг түүний нууц гэсэн. Мөн Ку Хён Жоноор гоо сайхны бүтээгдэхүүнээ рекламдуулах гэсэн нэртэй байгууллагууд дугаарлаж санал өгдөг гэнэ лээ. Ерөнхийлөгч бүсгүй
Өмнөд Солонгосын кино од жүжигчин Ку Хён Жон нь одоо “Монгол” телевизээр гараад байгаа “Их үйлс” киноны Ерөнхийлөгч эмэгтэйн дүрд тоглосон жүжигчин гэдгийг мэдэх хүн цөөнгүй биз ээ. Анх манайд орчуулагдан гарч байсан “Элсэн цаг” киноны дүрээр бид сайн таних болсон тэрээр солонгосдоо л нэртэй эмэгтэй жүжигчдийн тэргүүн байранд жагсдаг авьяаслаг жүжигчин юм гэнэ лээ. Тэрээр бусад эмэгтэй жүжигчдээс царай төрх, жүжиглэлтээрээ ялгарч чаддагаараа найруулагчдийн болон үзэгчдийн хайртай жүжигчин болсон. Хамгийн сүүлд тоглосон энэ кино нь Солонгосын SBS телевизээр гарч эхэлснээсээ хойш Солонгосыг байлдан дагуулж чадсан юм. Энэхүү кино нь анхны Ерөнхийлөгч эмэгтэйн дүрийг бүтээснээрээ мөн уг дүрээ маш уран чадварлаг бүтээж хэр чансаатай жүжигчин гэдгээ баталж чадсан гэж найруулагч нар нь сэтгэл хангалуун хэлсэн байна. “Их үйлс” кинонд Со Хэ Рим гэдэг нэрээр дүр бүтээж эмэгтэй хүний хатуужил, уян зөөлөн сэтгэлийг харуулсан кино нь улсын хэргээс болж нөхрөө алуулж, бэлэвсэн эмэгтэйгээс Ерөнхийлөгч хүртлээ дэвшдэг эмэгтэйн дүрийг гаргадаг. Тэрээр Солонгосын эмэгтэй жүжигчдээс хамгийн өө сэвгүй сайхан арьстай жүжигчин гэдэг. Ихэнхидээ буддаггүй бөгөөд будсан юм шиг харагддаг түүний нууц гэсэн. Мөн Ку Хён Жоноор гоо сайхны бүтээгдэхүүнээ рекламдуулах гэсэн нэртэй байгууллагууд дугаарлаж санал өгдөг гэнэ лээ.
Сэтгэгдэл байхгүй байна