Өнгөрсөн ням гарагт дуучин Лэди Гага Шинэ Зеландын Окланд хотод тоглолт хийж байгаад толгойдоо хүнд доргилт авсан билээ. Тэгвэл Лэди Гага Твиттер хуудсаараа дамжуулан бэртэж хавдсан нүүрнийхээ зургийг фенүүддээ үзүүлсэн байна. Тэрээр “Хэдэн цаг унтаад ингээд хавдчихлаа. Гадагшаа гарах уу гэж эргэлзээд л байна. Ийм царайтай байхад стильтэй харагдана гэж юу л бол” хэмээн жиргэжээ. Өдгөө 26 настай дуучин Гага яагаад гэртээ ийн гуниглан суух болсныг эргэн сануулахад түүний бүжигчдийн нэг нь тайзны чимэглэл шонг тоглолтын үеэр зөөж байхдаа дуучны нүүрийг санамсар болгоомжгүйгээр хүчтэй цохисон юм. Тоглолтын ид үед бэртэл авсан ч Лэди Гага яаж ийгээд тоглолтоо дуусгаж чадсан байна. Гэсэн ч одоо хүртэл түүний тархины доргилт арилаагүй байгаа юм.Лэди Гага хөхөрсөн нүүрээ харууллаа
Өнгөрсөн ням гарагт дуучин Лэди Гага Шинэ Зеландын Окланд хотод тоглолт хийж байгаад толгойдоо хүнд доргилт авсан билээ. Тэгвэл Лэди Гага Твиттер хуудсаараа дамжуулан бэртэж хавдсан нүүрнийхээ зургийг фенүүддээ үзүүлсэн байна. Тэрээр “Хэдэн цаг унтаад ингээд хавдчихлаа. Гадагшаа гарах уу гэж эргэлзээд л байна. Ийм царайтай байхад стильтэй харагдана гэж юу л бол” хэмээн жиргэжээ. Өдгөө 26 настай дуучин Гага яагаад гэртээ ийн гуниглан суух болсныг эргэн сануулахад түүний бүжигчдийн нэг нь тайзны чимэглэл шонг тоглолтын үеэр зөөж байхдаа дуучны нүүрийг санамсар болгоомжгүйгээр хүчтэй цохисон юм. Тоглолтын ид үед бэртэл авсан ч Лэди Гага яаж ийгээд тоглолтоо дуусгаж чадсан байна. Гэсэн ч одоо хүртэл түүний тархины доргилт арилаагүй байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна