Өнөө цагийн залуучууд хуримаа бусдынхаас содон хийж, хүмүүсийн анхаарал татахын тулд хамгийн хачирхалтай байдлаар гэрлэх санал тавьж, үнэтэй сүйн бөгж сонгон, бүр Vera Wang-ийн час улаан хуримын даашинзыг өмсдөг болоод байгаа билээ. Тэгвэл Италийн загвар зохион бүтээгч Жианни Моларо хуримаа онцгой сайхан хийхийг хүссэн залууст бэлэг барьж байна. Түүний хамгийн сүүлд торго, шаагаар урласан хуримын даашинз 2 миль буюу 3.6 км урт чирэгддэг хормойтой болжээ.
Энэ даашинз дэлхийн рекордыг эвдэж, шинэчилсэн байна. Жианни Моларо энэ
долоо хоногт шинэ загварын студийнхээ нээлтэнд зориулж Ром хотноо дээрх
хуримын даашинзаа танилцуулжээ. Чирэгдсэн хормойг бүтээхэд 2900 метр шаа буюу тор, 9600 метр торго оржээ. Энэ гоёмсог даашинзыг өмссөн анхны сүйт бүсгүй нь Элена Де Анжелис гэгч байсан бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард Неаполь хотод болсон хуримандаа дээрх даашинзын өмсөж анх олонд таниулжээ.
Хормойг олон арван оёдолчин хэдэн сарын хугацаанд урласан бөгөөд 600 гаруй сайн дурынхан хормойг хотын гудамжаар дэлгэхэд гар бие оролцжээ.
http://www.worldrecordsacademy.org/biggest/longest_wedding_dress_veil_Elena_De_Angelis_sets_world_record_112502.html
Сэтгэгдэл байхгүй байна